“Эрдэнэт” үйлдвэрийн уурхайчдын уран сайхны соёлыг харуулсан судалгааны бүтээл гарлаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Эрдэнэсийн эздийн -Их Өргөө” номын гурав дахь цуврал болох “Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдалд “Эрдэнэт” үйлдвэрийн уран сайхны соёлын түүхэн хөгжил” нэртэй шинэхэн ном хэвлэгджээ. Уг ном нь “Уурхайчин” соёлын ордны соёл олон түмний секторын эрхлэгч, сурган хүмүүжүүлэх ухааны доктор Д.Ганчулууных бөгөөд тэрээр 1996-2018 оны уурхайчдын уран сайхны соёлын түүх, хөгжлийн судалгааны бүтээл болсон байна. Уурхайчдын чөлөөт цагаа өнгөрөөх, авьяас чадвараа хөгжүүлдэг газар нь “Уурхайчин” соёлын ордон юм. Энэ ордонд “Эрдэнэт” үйлдвэрийн 6000 гаруй ажиллагсад, тэдний гэр бүлийн гишүүд урлагаар хүмүүжиж, соёлд суралцаж байдаг. Соёлын аливаа үйл ажиллагааг ажилчдад аюулгүй ажиллагааны дадал олгох, эрүүл мэндээ хамгаалах, хамт олон болон төлөвшихөд нөлөөлөх хэмжээнд зохион байгуулдаг нь “Эрдэнэт” үйлдвэрийн нийгмийн хариуцлагын том ололт, амжилт юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.