Хүүхдийн байгууллагуудыг түр хугацаагаар ажиллуулахгүй хориг тавина

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
ОРХОН АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ШУУРХАЙН ТОЙМ:  
Нийтийн тээврийн үйл ажиллагааны зөрчлийн учрыг олохыг үүрэг болгов
Долоо хоног бүрийн Даваа гарагт болдог Аймгийн Засаг даргын шуурхай зөвлөгөөн боллоо. Энэ өдрийн хуралдааныг Аймгийн Засаг дарга Д. Батлут удирдан явуулж хэлтэс албадын дарга нар өнгөрсөн долоо хоногт авч хэрэгжүүлсэн үйл ажиллагааны мэдээллээ танилцууллаа. Он гарсанаас хойших 2 долоо хоногийн хугацаанд нийгмийн болоод бусад салбаруудад махны үнэ өссөн нийтийн тээврийн үйлчилгээний доголдол маргаан зэрэг харьцангуй орон нутаг үйл явдал ихтэй өнгөрсөн байна. Өнгөрөгч долоо хоногт болсон жагсаал цуглааны үеэр “Мэнд-Амар” худалдааны төвийн өмнөөс гэр хорооллын чиглэлд такси үйлчилгээнд явдаг 50 жолоочийн асуудалд Засаг дарга Д. Батлут өөрийн байр сууриа илэрхийллээ. Тэрээр хариуцсан салбарын улсын байцаагчаас тодруулга авахад: өмнөх бүрэн эрхийн хугацааны үед Засаг дарга асан С. Дангаасүрэнгийн гаргасан захирамжийн дагуу явж байгаа ажил ,3 жил яригдаж байгаа нийтийн тээврийн маргаантай асуудал гэж хариулахад: Аймгийн Засаг даргын зүгээс:
Том оврын автобусыг нь явуулах юмуу, эсвэл жижиг тэргийг нь үргэлжлүүлэн явуулах юмуу гэсэн учрыг олж асуудлыг шийдэхийг үүрэг болголоо. Миний захирамж, тэр хүний захирамж гэлтгүйгээр нийтийн эрх ашгийн төлөө шийдэх асуудлаа шийдээд явна гэдгээ хэлж байна гэв. Дан ганц жолооч нарын бухимдал бус нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлэгч байгууллагын сул ажиллаж байгаагийн илрэл шүү гэж санууллаа.
Аймгийн хэмжээнд”Мялзан” өвчний улмаас 250 гаруй  гахай үхээд байна
Энэ сарын 7-ны өдөр Сэлэнгэ аймгийн нутаг дэвсгэрт малчин П-гийн хотонд галзуу нохой эзэдээ урсан хэрэг гарсан байна. Энэ айлын ойролцоох 6400 м2 газарт ариутгалын ажил хийгдэж мал эмнэлэгийн тасаг ажилласан байна. Мөн 12 сарын 20-ноос хойш Баян-Өндөр сумын хэмжээнд 143 гахай өвчний улмаас үхсэн байна. Одоо хогын цэг дээр 140 гаруй үхсэн байгаа гэсэн мэдээллийг Говил багын хэсгийн байцаагч мэдээлсний дагуу хяналт ариутгал шинжилгээний ажлыг Баян-Өндөр сумаас хийсэн байна.
Жаргалант сумын нутагт 2 өрхийн 115 гахай үхсэн бөгөөд нийтдээ 267 гахай Орхон аймагт өвчлөл илрээгүй амьд гэсэн тоо баримт байна. Иймд гахайн мах хэрэглэдэг, худалдаалдаг иргэд ААН байгуулагуудад анхааруулга, тандалт судалгааг өгч эрчимжүүлэхээр Аймгийн онцгой комисс хуралдаж шийдвэр гаргахаар боллоо.
Иймд иргэдийг гахайн махны хэрэглээн дээр анхаарал хандуулахыг зөвлөж байна.
Томуу ,томуу төст өвчлөлийн дэгдэлт их байгаа тул хүүхдийн байгууллагуудыг түр хугацаагаар ажиллуулахгүй хориг тавина

Өнөөдрийн шуурхай зөвлөгөөний хамгийн их анхаарал татсан мэдээлэл нь Эрүүл мэндийн газрын дарга Ц. Мөнхцэцэгийн мэдээлэл байв. Орхон аймгийн хэмжээнд вирусын гаралтай ханиад улсын хэмжээтэй харьцуулахад БОЭТ дээр ирж байгаа мэдээлэл дуудлага тоо баримтыг харахад 3 дахин нэмэгдсэн ачаалалтай ажиллаж байгаа гэнэ. 

Эрүүл мэндийн байгууллагын зүгээс Өрхийн эрүүл мэндийн төв уртасгасан цагаар өглөө 10 цагаас үдшийн 20 цаг хүртэл ажиллаж байна. Хүүхдийн өвчлөл 17,8 хувьтай байгаа учраас 3, 4 дахь шатлалын арга хэмжээг авч хүүхдийн байгууллагуудыг түр хаах ,арга хэмжээ авах нэн шаардлагатай байгааг газрын дарга онцоллоо. Вирусын ханиадаар өвчилсөн нэг хүний эргэн тойрны 40 хүн өвдөх эрсдэлтэй байдаг тул сургууль, цэцэрлэг хүүхдийн байгууллагын үйл ажиллагаанд 10-14 хоног түр хориг тавих шаардлагатай байдаг байна. Аймгийн Засаг дарга хэлэхдээ: Хүүхдийн байгууллагыг түр хаахдаа өвдсөн хүүхдээ харах эцэг эхчүүдийг цалинтай чөлөө олгох,/ акт нотлох баримтаа авчирсан тохиолдолд/ ,түүнчлэн Онцгой байдлын газрыг зарим тохиолдолд хүүхдүүд гэртээ үлдэх тул болзошгүй  аюулаас сэрэмжлэн, галын аюулгүй байдлыг ханган ажиллахыг санууллаа. Орхон аймгийн хэмжээнд БОЭТ-ийн Хүүхдийн эмнэлэг баригдсантай холбоотойгоор зориулалтын тасагт хүүхдүүд хэвтэж байгаа ч ор хүрэлцээгүйн улмаас Зэвсэгт хүчний 186-р ангиас ор татан эх хүүхдүүдийг эмчилж байгаа юм байна.Иймээс ойрын  хугацаанд сурагчдын амралт сунгагдан хүүхдийн байгууллагууд түр хугацаагаар ажиллахгүй Засаг даргын захирамж  гарахаар боллоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.