АЙМГИЙН АВАРГА МАЛЧНЫ ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Мал аж ахуйн салбарт үр бүтээлтэй ажиллаж, Эрдэнэт мал сүргээ төрөл бүр дээр нь өсгөн, малынхаа үүлдэр угсаа, ашиг шимийг сайжруулж, шинээр ажлын байр бий болгож малгүй өрхүүдийг малжуулан,  орон нутгийн зах зээлд мах, сүү,  ноос, ноолуур, арьс ширний  борлуулалт хийж, хүн амын хүнсний хангамж, аймгийн нийгэм, эдийн засгийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан малчдаа өнөөдөр шагнаж урамшууллаа.

    Аймгийн аварга малчнаар Баян-Өндөр сумын Даваат багийн малчин Ч.Баярсайхан, Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Л.Энхжаргал нарыг XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жилийн “Аймгийн аварга малчин”-аар шалгаруулсан бөгөөд өнөөдөр Жаргалант сумын Дулаан-Уул багийн малчин Л.Энхжаргалынд Орхон аймгийн Засаг даргын орлогч С.Батжаргал, ЗДТГ-ын дарга Д.Соёлчхүү нар очиж Аймгийн аварга малчны шагналыг гардуулан өглөө.
     Аймгийн аварга иалчны шагналыг гардуулан очих үед аймгийн аварга малчныд ууган төл нь мэндэлсэн нь бас нэгэн бэлэгшээлтэй үйл явдал тохиосон билээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.