“BEST OF MONGOLIA”-н Шилдэг тавилга үйлдвэрлэгч байгууллагаар Орхон аймгийн “Солосайф “ХХК шалгарчээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
10

Оны шилдэг байгууллагуудад  батламж гардуулах ёслолын үйл ажиллагаа 7 дахь жилдээ амжилттай зохион байгууллагдлаа.Тодруулбал 2012, 2013, 2014, 2015, 2016, 2017 онуудад хэрэглэгч олон ниитийн санал асуулгаар шилдгээр шалгарсан байгууллагуудыг шалгаруулан амжилттай зохион байгуулсан юм.

BEST OF MONGOLIA  шалгаруулалт нь хэрэглэгч олон нийтээс зөвхөн цахимаар санал авч шилдэг байгууллагуудыг шалгаруулдаг. Тэгвэл 2018 оны санал асуулга 11 сарын 25-наас 12 сарын 25-ныг хүртэл www.bestofmongolia.mn сайтаар явагдсан юм. Уг олон нийтийн санал асуулгад 1150 байгууллага 68 номинацид өрсөлдөж, давхардсан тоогоор нэг сая гаран хэрэглэгч 500000 саналыг өгсөн байна.

BEST OF MONGOLIA 2018 оны шилдэг байгууллагад батламж гардуулах ёслолын үйл ажиллагаанд Их театрын дуучин  П.Баярмагнай, СТА Р.Номин-Эрдэнэ,  Дуучин Ж.Хишигбат,  Дуучин Д.Нямжав, Бүжгийн хамтлаг, Дуучин Б.Чанцалдулам зэрэг урлаг соёлын болоод улс төрийн хүндтэй хүмүүс хүрэлцэн ирдэг билээ. “Best of Mongolia 2018” олон нийтийн санал асуулгад шалгарсан байгууллагуудын батламж гардуулах ёслолын ажиллагаа нь 2019.01.19-нд  “Чингис зочид буудлын Хаан палас” ресторанд боллоо. Мөн шилдгээр шалгарсан бүх байгууллагад Best of Mongolia сэтгүүлд реклам, баннер байршуулах эрхийн бичиг бэлэглэж байгаа юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.