“ЭДЦС” ТӨХК-ИЙН ХАМТ ОЛОН XVII ЖАРНЫ “ТИЙН УНЖЛАГАТ” ХЭМЭЭХ ШАР НОХОЙ ЖИЛИЙН АЛДАРТНУУДАА УРАМШУУЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Улиран одож буй XVII жарны “Тийн унжлагат” хэмээх Шороон нохой жил Эрдэнэт хотын гал голомт болсон “ЭДЦС” ТӨХК төдийгүй Монгол улсын эрчим хүчний салбар амжилт бүтээлээр дүүрэн, шинэ бүтээн байгуулалт цогцолсон, өгөөж арвинтай сайхан жил болж өнгөрлөө.

Жил бүрийн хаврын тэргүүн сарын сар шинийн босгон дээр тус компанийн хамт олон бөхчүүдээ барилдуулж, ахмад ажилчдаа хүлээн авч, тухайн жилдээ амжилт бүтээлтэй байсан инженер, техникийн ажилтнууд, шинэ бүтээл ашигтай загвар саначчилсан хүмүүсээ шагнаж урамшуулан, нийт ажилтнуудынхаа дунд азын сугалаа зохион байгуулдаг сайхан уламжлалын дагуу өнөөдөр энэхүү арга хэмжээг зохион байгуулж “ЭДЦС” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирал Лэгцэгийн Эрхбаатар мэндчилгээ дэвшүүлэв.

Тус хамт олон шороон нохой жилдээ цахилгаан эрчим хүч үйлдвэрлэлт 163,7 сая.кВт цаг буюу 104,9 хувиар, Цахилгаан эрчим хүчний түгээлт 132,6 сая.кВт цагт хүрч, 105,6 хувиар төлөвлөгөөгөө биелүүлж, проектын хэмжээнээс үйлдвэрлэлт, түгээлтийг давуулан гүйцэтгэж, ДХЦЭХ-ийг 19,03 хувьд хүргэсэн нь Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын түүхэн дээд амжилт байв.

Энэхүү түүхэн амжилтыг гаргахад тус компанийн ажилтан нэг бүрийн үүрэг оролцоо чухал байв. Шороон нохй жилд “ЭДЦС” ТӨХК-ийн зүгээс ажилтнуудынхаа цалинг 2 удаа нэмэгдүүлсэн бөгөөд нийт 25 хувиар өсч 1 ажилтны дундаж цалин 1.976.612 төгрөгт хүргэж чаджээ.

Ажилтнуудынхаа нийгмийн асуудлыг шийдвэрлэх чиглэлээр ч мөн онцгой анхаарч ажилласан. Тухайлбал, 2011 оноос хойш хэрэгжиж буй орон байрны хөнгөлөлт, дэмжлэгийн хөтөлбөр энэ хугацаанд 207 ажилтан хамрагдаж, 800 сая төгрөгийг хамт олныхоо төлөө зарцуулаад байна. Өнөөдрийн байдлаар нийт хамт олны 47,5 хувь нь тэтгэлэгт хамрагдаад байгаа бөгөөд, улиран одож буй нохой жилд орон байрны хөнгөлөлт дэмжлэгийн мөнгийг 8 сая төгрөг болгож нэмэгдүүлэн нийт 15 ажилтанд олголоо.

Ирж буй шороон гахай жилд “ЭДЦС” ТӨХК-ийн өргөтгөлийн ажил хийгдэх бөгөөд ингэснээр Монгол улсын Эрчим хүчний салбарт нийлүүлэх үйлдвэрлэл өсч, компанийн санхүүгийн чадавхи ч мөн нэмэгдэх юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.