О.Энх-Эрдэнэ Америкийн “The World’s Best” шоунд оролцож шүүгчдийг гайхшрууллаа /Видео/

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
3

“Авьяаслаг Монголчууд 2016” шоуны ялагч О.Энх-Эрдэнэ АНУ-ын Нью Йорк хотод төвтэй “CBS” телевизийн шинэ шоу нэвтрүүлэг болох “The world’s best” шоунд оролцжээ.

Тус шоунд дэлхийн өнцөг булан бүрээс шилдэг авьяастнууд ирж оролцдог бөгөөд шоуны ялагч нь нэг сая ам.долларын эзэн болох юм. Шоуны шүүгчээр Монгол Улсаас реппер, продюсер О.Баярсайхан буюу Рокит бэй ажиллаж байна.

Шоуны оролцогчдын үзүүлбэрийг үндсэн шүүгчдээс гадна 38 орны өөрийн салбартаа хүлээн зөвшөөрөгдсөн 50 мэргэжилтэн давхар шүүжээ. Найруулагч, продюсер, телевизийн хөтлөгч, дуучин, жүжигчин, элэглэгч зэрэг дэлхийн хэмжээний оддоос бүрдсэн 50 өөр салбарын экспертүүд уригдан ирэх тус нэвтрүүлэг албан ёсоор өнөөдөр эхэлж буй аж.

Өдгөө 22 настай О.Энх-Эрдэнийг АНУ-ын “Timesdaily” өдөр тутмын сонинд “Англи хэлийг тийм ч сайн эзэмшээгүй хэрнээ англи дууг маш цэвэрхэн, аялгагүй дуулдаг” хэмээн онцолсон байна.

Энэ хүрээнд О.Энх-Эрдэнэ өнгөрсөн онд Андрив Лэйн хэмээх продюсертой гэрээ байгуулан ажиллаж эхэлжээ. Тэрбээр удахгүй “She ain’t no love song”, “Honky Tonk Countdown” хэмээх хоёр дуунаас бүрдсэн шинэ цомгоо гаргахаар зэхэж буй аж. Түүний дуунуудын үг, ая, найруулгыг “Wishbone Studio”-гийн баг хариуцан ажиллажээ.

Түүний дуулсан бичлэгийг хүлээн авна уу.

Эх сурвалж: Unuudur.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.