Орхон аймагт сар шинийн баяраар 40 хүүхэд шинээр мэндэлжээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Орхон аймгийн Засаг даргын  шороон гахай жилийн анхны шуурхай зөвлөлгөөн өнөөдөр боллоо. Сар шинийн баяраар аймаг орон нутагт өрнөсөн үйл явдлын мэдээллийн хураангуйг өнөөдөр хэлтэс албадын дарга нар танилцууллаа.
Монголын уламжлалт үндэсний баяр, сар шинийн өдрүүдэд Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар, Эрүүл мэндийн салбар болон бусад байгууллагын удирдлагууд хариуцлагатай жижүүр гарган өндөржүүлсэн бэлэн байдалд ажилласан байна.
Өнөөдрийн шуурхай зөвлөлгөөний зарим мэдээллийг хураангуйлан хүргэж  байна.
 
Энэ баярын өдрүүдэд  813 000 м3  хог ачин тээвэрлэжээ
Хотын захирагчийн албаны мэдээллээр бол гэр хорооллын Яргуйт багийн хэсэг айлд 2 сарын 7-ны өдөр гэмтэл гарсаныг шуурхай ажиллан засаж ,Хот тохижуулах газар битүүний өдрөөс эхлэн 2 сарын 8-10 ны өдөр хүртэл бүрэн бүрэлдэхүүнээ ажиллуулж хог ачилтыг орон сууцны хороололд өдөрт  2 ачин тээвэрлэсэн байна.
Энэ баярын өдрүүдэд  813 000 м3  хог ачин тээвэрлэжээ.
  Баяр наадмын үеэр автомашины 3 том осол гарч хүмүүс гэмтжээ
Эрүүл мэндийн салбарын хувьд нийтдээ эмнэлэгийн тусламжийг 854 хүн авсан байна. Нийт дуудлагын шалтгаан нь осол гэмтлийн дуудлага 11, архины шалтгаантай 51, төрөх үеийн 11 дуудлага, авто ослын ноцтой 3 дуудлага БОЭТ-д ирсэн байна.
 Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд 2019 оны 2 сарын 9-нд гарсан автомашины ослын улмаас 12 хүн  хүнд  гэмтэн, эмнэлэгт хүргэгдэн ирж яаралтай хагалгаанд орсон байна. Эдгээр хүмүүсээс 6 нь Улаанбаатар хот руу яаралтай явж, 13 -18 насны хүүхдүүд хүнд хагалгаанд орж, сэхээн амьдруулах тасагт одоогоор эмчлүүлж байгаа юм байна.
Нийт баярын өдрүүдэд 40 хүүхэд шинээр мэндэлж, үүнээс 19 хүү, 21 охин төржээ. Нас баралтын хувьд эмнэлэгийн нас баралт 3, гадны 1 нас баралт бүртгэгдэж нийтдээ 267 хүн БОЭТ-д хэвтэн эмчлүүлсэн ажээ.
  Хэв журмын нөхцөл байдал харьцангуй тайван байжээ
Орхон аймгийн ЦГ-т баярын амралтын өдрүүдэд нийтдээ 98 гомдол мэдээлэл хүлээн авсан бөгөөд үүнээс 6 гэмт хэргийн шинжтэй дуудлага байсан байна.
Үүнээс бусдын эд хөрөнгийг хулгайлах, бусдын биед гэмтэл учруулсан, амь нас эрсэдсэн хэрэг 3 гэх мэт хэрэг бүртгэгдсэн тухай Аймгийн Цагдаагийн газрын дарга мэдээллээ.
2019 оны 2 сарын 8-ны өдөр Даваат багт хүн нас барсан тухай дуудлага ирэхэд 54 настай эмэгтэй  Д  биедээ ил харагдах шарх, сорвигүй нас барсан байсан байна.
2019 оны 2 сарын 9-нд Булаг багт мөн хүн нас барсан дуудлагаар очиход 31 настай  Б  ил шарх сорвигүй нас барсан,
2019 оны 2 сарын 10 ны өдөр Уртын гол багт 50 настай эмэгтэй  О  мөн ил шарх, сорвигүй нас барсан хэргийг шалгаж байгаа юм байна. Цагаан сарын баярын өдрүүдэд нийт 51 хүн эрүүлжүүлэгдэж, архи хэтрүүлэн хэрэглэсэн 73 иргэнг гэрт нь хүргэсэн гэнэ.
Архи хэрэглэсэн үедээ согтуугаар 38 жолооч автомашин барьсан байна.
Өмнөх оны 1 сарын байдалтай харьцуулахад  бүх төрлийн гэмт хэрэг Орхон аймагт 54 хувиар буурсан үзүүлэлттэй гарчээ.
Харин Онцгой байдлын газарт гал түймрийн 3 дуудлага ирсэн байна. Баярын өдрүүдэд гамшиг ослын дуудлага харьцангуй багатай өнгөрсөн тухай зөвлөлгөөний үеэр мэдээллээ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.