Монголын эмэгтэйчүүдийн холбооны Орхон аймаг дахь Эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар Д. Үүрийнтуяа сонгогдлоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
2
Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо /МЭХ/ нь 1924 онд байгуулагдсан эмэгтэйчүүдийн байгууллагын үйл ажиллагааг уламжлан хөгжүүлж ирсэн бөгөөд нутаг дэвсгэрийн болон үйл ажиллагааны чиглэлээр эмэгтэйчүүдийн нийгмийн байдлыг дээшлүүлэх, эрх ашгийг хамгаалах үүднээс эвлэлдэн нэгдсэн эмэгтэйчүүдийн байгууллагуудыг сайн дурын үндсэн дээр нэгтгэсэн нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллага билээ. Монголын ууган холбоо Монгол эмэгтэйчүүд монгол гэр бүлийн дархлаа эрх ашгийг энэ тэнцүү байхад чиглэн ажилласаар ирсэн тус байгууллагын Орхон аймаг дахь салбар зөвлөлийн дарга, тэргүүлэгчид,хяналтын зөвлөлийн дарга нарын сонгох хурал 2019 оны 2 сарын 22-ны өдөр Уурхайчин соёлын ордонд боллоо. Уг чуулганы үйл ажиллагаанд Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Б. Оюунгэрэл, Орхон аймгийн эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга Б. Жавзан, мөн Орхон аймаг дахь эмэгтэйчүүдийн холбооны даргаар ажиллаж байсан ахмад манлайлагч эмэгтэй Д. Дуламсүрэн нар оролцон сүүлийн 10 гаран жил тасалдаад байсан эмэгтэйчүүдийн төлөөллийн байгууллагыг үйл ажиллагаанд орууллаа. Хурлын үйл ажиллагаанд Орхон аймгийн салбар бүрийн манлайлагч эмэгтэйчүүд болох 400 гаруй ээжүүд эмэгтэйчүүд оролцон санал бодлоо солилцон Эрдэнэт хотынхоо эмэгтэйчүүдийн зөвлөлийн даргаар Доржсүрэнгийн Үүрийнтуяаг 97 хувийн саналаар дуу нэгтэй баталлаа. Доржсүрэнгийн Үүрийнтуяа нь эдийн засагч, маркетингийн менежер мэргэжилтэй.Бизнесийн удирдлагын магистр, Эдийн засгийн ухааны докторант Мэргэшсэн нягтлан бодогч, татварын мэргэшсэн зөвлөхийн зэрэгтэй,  2003-2013 онд Говьсүмбэр аймгийн Мэргэжлийн хяналтын газар санхүүгийн хяналтын улсын байцаагч, хэлтсийн дарга, газрын дарга 2013 онд МХЕГ дотоод хяналтын улсын ахлах байцаагч, 2017 оноос “Эрдэнэт үйлдвэр”-ийн Ерөнхий захирлын санхүү эдийн засаг хариуцсан зөвлөхөөр ажиллаж байна. Ийнхүү Орхон аймгийн манлайлагч эмэгтэйчүүд нэгдэн шинэ даргаа сонгон Монголын эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөлийн үйл ажиллагаа тогтворжлоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.