САМБО БӨХИЙН УЛСЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭН ОРХОН АЙМАГТ БОЛЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Хангарьд” спорт цогцолборын зааланд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлутын нэрэмжит Самбо бөхийн 2019 оны Монгол улсын залуучуудын аварга шалгаруулах тэмцээний нээлтийн ёслол боллоо.

Тэмцээнд 22 байгууллагын 250 гаруй тамирчид эрэгтэй, эмэгтэй 20-н жинд хүч, чадал авхаалж самбаагаа 2 өдрийн турш сорих юм.
        Нээлтийн үеэр Орхон аймгийн Засаг дарга бөгөөд Эрдэнэт хотын захирагч Д.Батлут, Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нар үг оролцож үг хэллээ. Мөн энэ үеэр Монголын Самбо бөхийн холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Ариун-Эрдэнэ, Биеийн тамир, спортын хөгжлийн төвийн Үндэсний шигшээ багийн албаны дарга Монгол улсын Хөдөлмөрийн баатар, Ардын багш, МУГД Ч.Насантогтох нар мөн нээлтийн үйл ажиллагаанд оролцож зарим жинд амжилттай оролцсон тамирчдын шагналыг гардуулав.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.