“ЭРДЭНЭТ ҮЙЛДВЭР” ХХК-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРЛЫН ТУШААЛААР 8 АЛБАН ТУШААЛТАНГ АЖЛААС НЬ ЧӨЛӨӨЛЖ, ӨРӨӨГ НЬ БИТҮҮМЖИЛЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнэ, Төрийн өмчийн хорооны бодлого зохицуулалтын газрын дарга н.Ганбат нар энэ сарын 6-нд Орхон аймаг, “Эрдэнэт үйлдвэр” ХХК-д ажиллалаа. Тэд засгийн газрын 91 дүгээр тогтоолыг танилцууллаа. Энэ нь энэ сарын 6-аас эхлэн Эрдэнэт үйлдвэр ХХК-д зургаан сарын хугацаатай онцлог дэглэм тогтоосон тухай юм. Мөн үүнтэй холбоотойгоор “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Ерөнхий захира Х.Бадамсүрэнгийн тушаалаар зарим албан тушаалтанг үүрэгт ажлаас нь чөлөөллөө.

Энэ өдрөөс эхлэн “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Тэргүүн дэд захирал Б.Шинэбаатар,  Санхүү, эдийн засаг хариуцсан дэд захирал Ж.Эрдэнэбилэг Хууль, эрх зүйн газрын дарга Д.Цэрэнбадам, Хууль эрх зүйн газрын орлогч Б.Чинбат, Санхүүгийн хэлтсийн дарга С.Сүхбат, Захиргаа, хүний нөөцийн хэлтсийн дарга О.Хонгор, Хөгжлийн бодлогын газрын дарга Д.Нэмэхбаяр, Хангамжийн хэлтсийн орлогч дарга Н.Энхбаясгалан нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлж, өрөөг нь  битүүмжиллээ.

Онцгой дэглэм үйлдвэрлэлийн үйл ажиллагаанд нөлөөлөхгүй. Мөн дээрх чөлөөлсөн албан тушаалд орлох нэгнийг томилохгүй гэдгийг албан ёсоор мэдэгдэж байна. Хэрэв зургаан сарын хугацаанд асуудал  шийдэгдэхгүй бол хугацааг сунгах асуудлыг УИХ-аар хэлэлцэж батлах юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.