273 сая доллар хожсон эрийн экс эхнэр нөхөртэйгөө эргэж суухгүй

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Мюррэй нөхөртэйгөө хамт амьдардаг байхдаа мөнгө төгрөгний бүх асуудлыг зохицуулдаг байсан бөгөөд нөхөр нь ажилгүй байсан аж. Гэхдээ одоо нөхөр нь сугалаанаас их хэмжээний мөнгө хожсон, гэхдээ Мюррэй бүсгүй нөхөртэйгөө буцаж нийлэх санаа бодолгүй байгаа аж.
“Би юу ч хийхгүй ээ. Надад ухамсар гэж бас бий шүү. Надад байгаа бүхэн минь миний ажил. Би юуны төлөө ажиллаж буйгаа мэднэ. Энэ талаар бодоод үз л дээ. Би хичнээн жил ажилласан билээ? Би хичнээн жил тэрнийг тэжээлээ? Салсныхаа төлөө би түүнд маш их мөнгө төлөх хэрэгтэй болсон. Үүнээс илүү ёс суртахуунтай өөр юу байх билээ. Тэр намайг мөнгөнд нь гараа дүрэх гэж оролдоно гэж бодож байгаа байх. Гэхдээ би тэгэхгүй ээ. Би зөвхөн түүнд сайн сайхныг хүсэж, сайн хүмүүс түүнийг хүрээлээсэй гэж бодох болно. Тэр мөнгөө зөв зүйлд зарцуулна байх аа гэж найдаж байна” хэмээн Мюррэй бүсгүй ярьжээ.
Азтай эр Вейрски ч сугалаанд хожсоных нь дараа эхнэр нь огт залгаагүй гэдгийг хэлсэн байна.

Эх сурвалж www.wikimon.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.