Улсын Онцгой комиссоос Орхон аймагт гүний худаг, авто машин, нөхөн олговрын асуудлыг шийдвэрлэлээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд Ж.Сауле болон Улсын Онцгой комиссын нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар нар энэ сарын 10-нд манай аймагт ажиллалаа. Энэ үеэр Улсын онцгой комисс, ХХААХ-ийн яамнаас Жаргалант суманд гүний худаг барих 20 сая төгрөгийн хөрөнгө болон мал, амьтаны гоц халдварт өвчний үед малаа алдсан малчдад нөхөн олговор олгоход 100 сая төгрөг, туулах чадвар сайтай авто машин өгөхөөр боллоо.

2016 оноос хойш  Орхон аймагт гурван удаагийн үер болж аж ахуйн нэгж, иргэдэд 1.3 тэрбум төгрөгийн хохирол учирсан, гахайн мялзан, шүлхий өвчний үед  малаа устгуулсан иргэдэд нөхөн олговор олгох, жилд 3-5 удаа малчдаа эргэдэг тул туулах чадвар сайтай машин нэн шаардлагатай байна” гэсэн юм. Үүнээс авто машин болон худаг, нөхөн олговрын асуудлыг Улсын Онцгой комиссоос шийдвэрлэлээ.

ХХААХҮ-ийн дэд сайд Ж.Сауле, “Аливаа гоц халдварт өвчин гарах үед Тагнуул, Цагдаагийн байгууллага болон Засаг дарга, орон нутгийн удирдлагууддаа яаралтай хэлэх, шинжилгээнд илгээж байгаа дээжээ найдвартай, баталгаатайгаар илгээх хэрэгтэй” гэлээ. Мөн “Мал, амьтаны эрүүл мэндийн тухай хууль”, “Мал, амьтаны генетик нөөцийн тухай хууль”-ийн дагуу аймаг бүрт “Мал эмнэлгийн газар” байгуулагдсан. Орхон аймагт автомашиныг нь шийдвэрлэж өгсөн байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.