ЖАРГАЛАНТ СУМЫН ИРГЭД ГУРВАН ЗАМЫН ПОСТООР ҮНЭГҮЙ ЗОРЧИДОГ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол улсын Засгийн газрын 2014 оны 103 дугаар тогтоолд улсын чанартай авто замаар зорчиж байгаа тээврийн хэрэгслээс 1000-10000 төгрөгийн татварын хураамж авах тухай заасан байдаг байна. Манай аймгийн гурван замын пост нь улсын чанартай 1001 замыг хариуцсан байдаг учир дээрх тогтоолын дагуу тус постоор зорчиж байгаа тээврийн хэрэгслээс зохих журмын дагуу тогтоогдсон хуурамж авдаг байна. Тус постоор албан үүргээ гүйцэтгэж яваа онцгой, цагдаа, түргэн тусламж, дуут дохиотой машинаар хамгаалуулсан цуваа зэрэг нь төлбөргүй зорчих эрхтэй байдаг байна. Гэсэн хэдий ч Жаргалант сумын иргэдийг тус постоор нэвтрүүлэхэд үнэмлэх, Жаргалант сумын иргэн гэдгийг нь тодотгох бичиг баримтыг нь шалган үнэгүй нэвтрүүлдэг байна. 2017 оноос хойш уг постыг шилжүүлэх тухай яригдаж, албан бичиг хүргүүлж байсан хэдий ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Тус постоор энгийн үед өдөрт дунджаар 4000-5000 орчим тээврийн хэрэгсэл нэвтэрдэг бол баярын өдрүүдэд уг тоо хоёроос гурав дахин нэмэгддэг байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.