ӨНГӨРСӨН ОНД ЦЭРЭГ, ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ХИЙСЭН УУЛЗАЛТААС ГАРСАН САНАЛЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД 52.7 САЯ ТӨГРӨГ ЗАРЦУУЛЖЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Аймгийн засаг даргын төрийн албан хаагчидтай хийх уулзалт үргэлжилж байна. Өнөөдөр цэрэг, хүчний байгууллагын төлөөлөлтгэй уулзлаа. Уулзалтын эхэнд аймгийн Засаг дарга Д.Батлут өнгөрсөн онд төрийн байгууллагын ажилтнуудтай уулзах үеэрээ гаргасан санал, түүний шийдвэрлэлтийн талаарх мэдээллийг хүргэлээ. Өнгөрсөн онд цэрэг, хүчний байгууллагын төлөөлүүдтэй уулзах үеэр тодорхой хэд хэдэн санал гарсан. Дийлэнх ажил нь бодит биеллээ олоод байна. Тодруулбал, өнгөрсөн онд энэ салбарт 52,7 сая төгрөгийн хөрөнгө оруулалтын ажил хийгджээ. Тухайлбал Оюут, Хүрэнбулаг багийн хэсгийн байцаагчийн өрөөг тохижуулахад 6,2 сая, хөдөлгөөнт эргүүлийн машин худалдан авахад 10,2 сая, Цагдаагийн газрын мэдүүлэг авах өрөөг тохижуулахад 15 сая, мансууруулах төрлийн ургамлыг устгахад 6,2 сая гэх мэтчилэн хөрөнгө оруулалтын ажлыг хийжээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.