2017 онд Монголчууд бүх нийтээр тэмдэглэх 9 баяраар 14 хоног амарна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Бүх нийтээр амардаг тэмдэглэлт баярын өдрүүд Бямба, Ням гарагуудтай давхцах үед Засгийн газар хуралдаж гэнэтийн “сюрприз” барьдаг уламжлал тогтоод буй. Тэгвэл энэ онд Засгийн газар ард түмэндээ хэдэн удаа сюрприз барих бол?

Угтаа бүх нийтийн баярын өдрүүд Бямба, Ням гарагуудад тохиовол дараагийн ажлын өдөр нөхөж амарна гэдэг ганц өөрчлөлт гаргачихвал олон нийт ямар нэгэн төр засгийн шийдвэргүйгээр ажлаа урьдчилан төлөвлөх боломжтой. Өнгөрсөн жил ганц нэгхэн баярын өдрийг амралтын өдөр болгосон нь төр, бизнесийн олон төлөвлөгөөт ажилд хүндрэл учруулаад авсан. Зарим улсын хувьд жил бүрийн сүүлийн сард ирэх онд хэчнээн өдрийг бүх нийтээр амрахыг тодорхойлж, олон улсад зарладаг бол зарим оронд бүх нийтийн амралтын өдөр Бямба, Ням гарагт таарвал өмнөх эсвэл дараах ажлын өдрийн аль нэгийг нь амралтын өдөрт тооцохоо хууль, журамдаа тодорхой тусгасан байдаг билээ.

Тэгвэл манайхан Засгийн газар нь тухайн оны эхний сардаа энэ асуудлаа шийдээд олон нийтийн төлөвлөлтөд тус болох нь зүйтэй мэт.

Өнгөрсөн жилийн НИЙТЭЭР ТЭМДЭГЛЭХ БАЯРЫН БОЛОН ТЭМДЭГЛЭЛТ ӨДРҮҮДИЙН ТУХАЙ хуульд өөрчлөлт орсноор 2017 онд бид нийтдээ бүх нийтээр амарч, тэмдэглэх Есөн баяраар 14 хоногийн хугацаатай амрахаар байна.

Эдгээрээс Бямба, Ням гарагт таарч байгаа нь гурван өдөр байгаа юм. Тэгэхээр Засгийн газрын зүгээс энэ гурван өдрийн асуудлаа хоёр хоногийн өмнө шийдэх биш ядаж хэдэн сарын өмнө шийдчихвэл зүгээр сэн…

Энэ онд тохиох бүх нийтээр амрах өдрүүдтэй танилцана уу…

1. Цагаан сар

Цагаан сарын шинийн 1, 2, 3 бүгд ажлын өдрүүдэд тохиох тул бид засгийн шийдвэр хүлээх шаардлагагүй. Хаврын тэргүүн сарын шинийн 1-н нь Даваа гарагт таарч байгаа учраас бид Бямба, Ням гарагийг үргэлжлүүлэн цагаан сараар тав хоног амрах нь.

  1. Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдөр

Мартын найман мөн л ажлын өдөр тохиох юм байна. Асуудалгүй амарна.

  1. Хүүхдийн баяр

Хүүхдийн баяр мөн ажлын өдөр тохиох аж

  1. Наадам

Монголчууд 2014 оноос баяр наадмаар тав хоног амардаг болсон билээ.

  1. Улс тунхагласны баяр,Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Монгол бахархлын өдөр

    Арваннэгдүгээр сард манай засаг хоёр удаа сюрприз барьж магадгүй байна. Эдгээр       хоёр баярын өдөр хоёулаа Бямба гарагт тохиох аж.

7. Үндэсний Эрх Чөлөөний Баяр

Үндэсний Эрх Чөлөөний Баярын өдөр Баасан гарагт тохиож, 2018 оны нэгдүгээр сарын 1-н Даваа гарагт таарч байгаа нь ирэх жилийн төгсгөлд мөн л дөрвөн хоног амрах аж. 

8. Шинэ жил
Эх сурвалж: www.Ikon.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх