Далай лам эмнэлэгт хүргэгджээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

ДАРМСАЛА. /TASS/. Буддын шашны удирдагч XIV Далай лам Энэтхэгт эмнэлэгт хүргэгдсэн тухай телевизийн “NDTV” суваг мягмар гарагт мэдээлжээ.

“Дээрхийн гэгээнтний бие өнөө өглөө Дармсалад /Далай ламын өргөө оршдог хот/ бага зэрэг чилээрхсэн. Урьдчилан сэргийлэх үүднээс бид Дели хот руу очсон” гэж түүний хувийн нарийн бичгийн дарга мэдээлснийг тус суваг уламжилсан байна.

Түүний хэлснээр, өдгөө 83 настай Далай ламд уушгины үрэвсэл буюу уушгины хатгаа өвчний онош тогтоогджээ. Далай лам хэд хоног эмнэлэгт хэвтэх аж.

Далай лам бол шашны болон улс төрийн зүтгэлтэн юм. 1989 онд Нобелийн Энх тайвны шагнал хүртсэн тэрбээр идэвхтэй аялж, улс төрийн удирдагчид, нэртэй эрдэмтэдтэй уулзаж, сүсэгтэн олонд ном айлддаг билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.