Орхон аймгийн хэмжээнд 1060 хүүхэд зам тээврийн осолд өртжээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1
Дэлхий нийтэд жил бүр 5 сая гаруй, өдөрт дунджаар 16000 хүн осол, гэмтлийн улмаас амь насаа алдаж, үүнээс хэдэн мянга дахин олон хүн үүрдийн хөгжлийн бэрхшээлтэй болдог гэсэн тоо баримт байна. Маргааш буюу 2019 оны 4 сарын 11-ны өдөр А. Амарын талбайд 12 цаг 30 Орхон аймагт “Зам тээврийн осол гэмтлээр алаг үрсээ алдсаар байхуу” өдөрлөгийг зохион байгуулахаар болсон байна. Манай аймгийн хэмжээнд өнгөрсөн оны байдлаар 1060 хүүхэд зам тээврийн осолд өртсөн байна. Голдуу 10 – 14 насны хүүхдүүд зам тээврийн осолд их бага хэмжээгээр гэмтэж байжээ. Манай улсад осол, гэмтлээр нас барсан хүний тоо 1990 онд 792 байсан бол 1995 онд 1406, 1999 онд 1862 болж эрс өсчээ. Нийт хүн амын нас баралтын дотор осол, гэмтлийн улмаас нас барсан тохиолдлын эзлэх хувийн жин байнга өсөн нэмэгдэх болсон. Сүүлийн жилүүдийн судалгааны дүнгээс үзэхэд манай улсад 100000 хүн ам тутамд 2880 осол, гэмтлийн тохиолдол ногдож, өртөгсдийн ихэнх хувийг хүүхэд, залуучууд эзэлж байна. Осол, гэмтэлд өртөгсөд шаардлагатай тусламж, үйлчилгээг цаг тухайд нь авч чадахгүй, хожуу оношлогдсоноос хөдөлмөрийн чадвар бүрэн алдах, тахир дутуу болох тохиолдол улам ихсэх хандлагатай байгаагаас гадна хөдөө орон нутгаас ирж байгаа эмнэлгийн яаралтай дуудлагын 40 орчим хувийг осол, гэмтлийн дуудлага эзэлж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.