Өсвөр үеийнхний дунд бэлгийн замын халдварт өвчин ихсэх хандлагатай байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллагын ангиллаар 10-19 насныхныг Өсвөр насныхан гэж үздэг.  Дэлхийн дээд хэмжээний “Хүн ам ба хөгжил” Бага хурал ойрын ирээдүйд эцэг, эх болох өсвөр үеийнхний эрүүл мэндэд онцгой анхаарахыг чухалчилсан юм. Өсвөр үеийнхэн нь эрчимтэй өсч хөгжиж буй шатандаа байгаа, бусад насны бүлгийнхнээс харьцангуй эрүүл бүлгийн хүмүүс юм.  Монголын өсвөр үеийнхний өнөөгийн байдал, тулгамдсан асуудлууд: Өсвөр үеийнхэн эрүүл мэнд ялангуяа бэлгийн амьдрал, нөхөн үржихүйн эрүүл мэндийн талаар мэдлэг муутай, тэд энэ талаар үнэн зөв мэдээлэл авах боломж хазгаарлагдмал байна. Өсвөр үеийнхний нөхөн үржихүйн эрүүл мэнд, бэлгийн амьдралын талаарх мэдлэгийн түвшинг тогтооход 87 хувь нь хангалтгүй байсан ба тэд энэ чиглэлийн мэдээллийг найз нөхөд, телевиз, сонин зэргээс авдаг байна. Ерөнхий боловсролын сургуулийн албан ёсны хичээлийн агуулга, хөтөлбөрт эрүүл мэндийн , түүний дотор нөхөн үржихүйн эрүүл мэндийн боловрол олгох асуудал тусгагдсан боловч, хичээл заах багш бэлтгэгдээгүй, сургалтын гарын авлага, материал хүрэлцээгүй зэрэг шалтгаанаар зарим сургуульд уг хичээл ордоггүй, сургалтын цаг цөөн байгаа юм.  Охидын жирэмслэлт ихсэж cүүлийн 20 жилд 20-34 насны эмэгтэйчүүдийн төрөлт буурсан байхад өсвөр насны охидын төрөлт сүүлийн 10 жилд өссөн байна. 1998 оны байдлаар 15-19 насны эмэгтэйчүүдийн 9 орчим хувь нь хүүхэд төрүүлж байгаа ба энэ үзүүлэлт хөдөөд хотынхоос хоёр дахин их байна. 1996, 1997, 1998 онуудад дундажаар эхийн эндэгдлийн түвшин 100000 төрөлтөд нийт 161 тохиолдол байсан бөгөөд үүний 8.3% нь 15-19 насны өсвөр насны охид байсан ба 20-29 насны бүлгийнхнээс хоёр дахин их байжээ. Тэдгээрийн ихэнх нь буюу 81% нь хөдөө орон нутагт эндсэн байна. Өсвөр үеийнхний дунд бэлгийн замын халдвар ихсэх хандлагатай байна. Үндэсний Статистикийн газрын мэдээнээс харахад жилд 7000-8000 хүн бэлгийн замаар халдварладаг өвчнөөр өвчилсөн ба тэдний 48-52% нь 25 хүртэлх насны залуучууд байна. БЗХӨ-ний тархалт залуучуудын дунд нэмэгдэх хандлагатай байна. Өсвөр насныханд тэдний эрэлт хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ ч манай аймагт үгүйлэгдэж эхэллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.