ТӨРИЙН АЛБАН ХААГЧИД БНСУ-Д ТУРШЛАГА СУДЛАХ  АРАВ  ХОНОГИЙН ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ нь БНСУ-ын Төвлөрлийг сааруулах Нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-ийн удирдлагуудтай албан уулзалт хийлээ.

 

Тус уулзалтаар БНСУ болон Монгол улсын Төрийн албан хаагчдыг харилцан туршлага судлуулах,  БНСУ-ын хөгжлийн шилдэг бодлоготой танилцах, холбогдох сургалтуудад хамруулах, Монгол улсад БНСУ-ын хөрөнгө оруулалтаар морин тойруулга, фермийн аж ахуй байгуулах, Сөүлын Их сургуульд солилцооны хөтөлбөр хэрэгжүүлж оюутан суралцуулах, мөн БНСУ-Монгол улсын хамтарсан “Олон улсын соёл солилцооны төв”-ийг байгуулах гэх мэт олон ажлыг хийхээр харилцан тохиролцлоо.

 

Энэхүү ажлын түүчээ болгон 2019 оны 05 сарын 01-нд “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн” болон БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”-ийн хооронд “Найрамдалт хамтын ажиллагааны санамж бичиг” –ийг Эрдэнэт хотноо байгуулахаар боллоо.  Мөн тус өдөр Орхон аймгийн нийт төрийн албан хаагчид дунд БНСУ-д туршлага судлах 10 хоногийн хөтөлбөрт хамрагдах сонгон шалгаруулалт зарлахаар төлөвлөжээ.

 

БНСУ-ын “Төвлөрлийг сааруулах нутгийн өөрөө удирдах бодлого судалгааны хүрээлэн”- ийн тэргүүнээр Сөүл хотын дарга Пак Вон Сүн ажилладаг бөгөөд Удирдах зөвлөлд нь БНСУ-ын үе үеийн 40-н хотын дарга ажилладаг юм байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.