Бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулан, үнийн оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлнэ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэрийн засвар механикийн заводын хамт олон импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэмнэлт гарган ажиллаж байна. Тус хамт олон өндөр бүтээмжтэй цутгуурын болон механик боловсруулалтын техник, технологийг шинэчлэх, нэвтрүүлэх, нутагшуулах ажлыг шат дараатай хийхээр төлөвлөжээ.Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээлдээрх зэсийн үнэ, хангийн бууралтаас шалтгаалан эрдэнэт үйлдвэрээс баримталж байгаа эдийн засгийн хэмнэлтийн бодлогын олон хөтөлбөрийн нэг нь импортоор авдаг зарим сэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэх явдал юм. засвар механикийн заводод импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, эрчимжүүлэх талаар эрдэнэт үйлдвэрийн  ерөнхий захирлын а-19 тоот тушаал 2014 оны 1-р сарын 8-ны өдөр гарсан юм. Үүнээс хойших энэ хугацаанд тус хамт олон гадаадаас өндөр үнэтэй худалваж авдаг бэлбэг хэрэгслийг дотооддоо үйлдвэрлэн 2014 онд 36 нэр төрлийн 5,5 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж 3,7 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргажээ. 2015 онд 98 нэр төрлитйн 11,9 тэрбум төгрөгийн импорт орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэж 5,9 тэрбум төгрөгийн хэмнэлт гарган ажилласан бол 2016 онд 4,5 тэрбум төгрөгийн хэмнэлт гаргахаар төлөвлөн ажилласан юм. Тус хамт олон баяжуулах үйлдвэрийн 2-24-99 төрлийн хавтанг тэжээгүүрийн 58 ширхэг 265,6 тонн цутгамал хавтан, КМД -3000 ДП бутлуурын тохируулгын цагиргыг сэргээн засварлах, МПСИ 9,75, 4,88 маркийн тээрмийн 14 төрлийн 376 тонн цутгамал хуяг, зэрэг импорт орлох томоохон эд анги, сэлбэг хэрэгслийг үйлдвэрлэн нэвтрүүлээд байна. Түүнчлэн тус хамт олон импортын бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэхийн зэрэгцээ монгол орны уул уурхай, барилгын үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, эрчим хүчний салбарт бүтээгдэхүүн үйлдвэрлэлээ нэмэгдүүлэх, зах зээлээ өргөжүүлэх, бүтээгдэхүүний өөрийн өртгийг бууруулах, үнийн оновчтой бодлого боловсруулан хэрэгжүүлэх зорилт тавин ажиллаж байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх