“Намайг өөрчилсөн 85-н эмэгтэй” номын нээлт ЭРДЭНЭТЭД

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Зохиолч Луужир Жиймий, Сайхан бүсгүй групп, болон админ Degi Bol-той эй хамтран “Намайг өөрчисөн 85-н эмэгтэй” нэртэй 85 эмэгтэй урам зориг ухаарал өгсөн өгүүллэг, эргэцүүлэл, бодрол багтсан дээрх номыг эрхлэн гаргажээ. Тус ном 2019 оны 03 сарын 30-ны өдөр нээлтээ хийж өдгөө хоёр дахь хэвлэлтэндээ ороод бүсгүйчүүдийн дунд эрэлт ихтэй номоор шалгараад байна.

Зүрхэн хэлбэрт үүл”, “Зүүд захиалагч”, “Нөхөрт гарсны маргааш” номын зохиолч Luujir Jiimii Л.Мөнхчимэгийн 4 дэх ном хэвлэгдэж номын нээлт Улаанбаатар хотноо болж эдүгээ Дархан Эрдэнэт хотуудаар нээлтээ хийхээр болсон байна.

250К гишүүнтэй “Сайхан бүсгүй” группын сайхан бүсгүйчүүдээс 85 эмэгтэйн алдаж онож, босч тэмцэж амжилтад хүрсэн “Намайг өөрчилсөн 85 эмэгтэй” нэртэй бодит түүхийг өгүүлсэн, өвөрмөц гүнзгий бичлэгтэй сайхан ном бүтээжээ.

 

.... Ямар нэгэн онцгой зүйл хийж, бүтээхгүйгээр ирээд буцахын тулд энэ бие заяасан хэрэг үү?

Агуу суутнууд алдар нэртэй хүмүүс аль нэг талдаа илүү эрхтэнтэй, алаг зүрх нь өөрөөр цохилдог, амжилт бүтээл нь аль эртнээс төлөвлөгдсөн байдаг гэж үү?

Үгүй ээ. Тийм байх учиргүй. Хэн нэгэнд илүү эрхтэн заяаж, хэтэрхий шударга бус  хандахгүй. Тэгвэл бурханд би надад л адаа байгаа юм байна.

Арван түмэн арвайг атга атгаар нь асгахад тэмдчин байж тэвний үзүүрт тогтсон тийм ховор тавилантан байж, энэ дэлхийг өөрчлөх  хүчээ энгэрийнхээ цаана хав дарчихаад энэ хүртэл алхахдаа сөхөж харах сөгөөгүй яваа бол яана вэ?

 

Ийм л заяатай байж гээд уйлж суухыг чинь хараад

Энийг л давчихвалөгөх гээд байнагээд

Шалгуурын хаан шагналаа бариад

Шинжиж суугаа бол яана вэ?

 

Амраг хайрттайгаа савангийн хөөс шиг сарнай цэцэг шиг болгоомжтой харьц

Танихгүй байснаа таньдаг болсон шиг ээ, тал бие чинь байснаа танихгүй хүн болоод явчихаж мэднэ. Тэгээд там эсвэл диваажингийн үүдэнд очитлоо тааралдахгүй байж ч мэднэ.

 

 ...Өөртөө ӨРСӨЛДӨГЧ олж ав. Тэгэхийн тулд агуу ихийг мөрөөдөгч, амлалтаа биелүүлэгчийн эрэлд гар. Үргэлж суралцдаг, өсөн дэвждэг нэгнийг онилж ав. Тэгээд тэр өрсөлдөгчөөсөө түрүүлэх гээд үз. Түрүүлчихээд тэрнээс өөр ТЭРГҮҮЛЭГЧийг тэр даруйдаа олЧамаас мундаг хүн урд чинь алхаж байна гэдэг чинь завтай суух шалтгаан үгүйг сануулж буй хэрэг

Намайг өөрчилсөн 85-н эмэгтэйномны өгүүллэг, эргэцүүлэл, бодролуудыг  уншаад та өөрийгөө ухаж, онгичиж, хурууны чинь хээг хүртэл давтагдашгүй хийсэн хурмастын дээрх олон буханд талархаж, хэн нэгнийг даган дуурайж зүүсэн хэрэггүй багаа хуу татан хаяж, онцгой төрсөнцор ганц Би”- гээ олж аваад ярилцах болно. Номыг ер нь ямар зорилготой уншдаг вэ?

Энгэр цээжний цаана байдаг эчнээ танилыг сэргээх гэж, сэхээрүүлэх гэж, алс хэтийг харах ухаан нэмэх гэж, амархан зүйлд унаж тусаадатгирхан зүйлд хөөрч хөөсрөөд байхын тулд уншдаг гэж ойлгоно….

Энэ бол Монголын өнөөгийн  сайхан залуу бүсгүйчүүдийн өнгө өнгийн гэрэл гэгээг харуулсан сайхан бүтээлийн өмнөтгөл .

Намайг өөрчилсөн 85-н эмэгтэй” номын нээлт ЭРДЭНЭТЭД  2019 оны 4 сарын 14 ны өдрийн 12 цагаас БИЗНЕС ХӨГЖЛИЙН ТӨВД болно.

Уншигч та бүхнийг урьж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.