ЭХНИЙ 10 АЙЛ ХАШААТАЙ ГАЗРЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭ ГАРДАЖ АВЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Баян-Өндөр сумын Засаг даргын захирамжаар энэ жил зорилтот бүлгийн 55 айл өрхөд газар олгож хашаажуулахаар болсон.

Энэ удаа ХХҮГ-аас Зорилтот бүлгийн хөгжил хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн хүрээнд Баян-Өндөр сумтай хамтран 10 өрхийг хашаажуулж өнөөдөр газрын гэрчилгээг нь гардуулан өглөө.

Яргуйт багийн хөтлийн хэсэгт шинээр суурьшлын бүс үүсгэж зорилтот бүлгийн 10 өрхөд олгож байгаа бөгөөд эдгээр айлуудыг “Монгол ногоо” төсөлд хамруулж хүнсний ногоо тариалах боломжоор хангаж өгөх юм.

Монгол ногоо төсөлд хамруулсанаар хүнсний ногооны үр үрсэлгээ, багаж тоног төхөөрөмж үнэ төлбөргүй олгогдож, 5 хүлэмжийг 90 хувийн хөнгөлөлттэй үнээр өгөх юм байна.

Цаашлаад эдгээр айл өрхүүдийн дэд бүтцийг  бүрэн шийдхэд анхаарах бөгөөд худаг гаргах, нийтийн тээврийн үйлчилгээг ойртуулах, тог цахилгаанд холбох асуудлуудыг ярьж байсан юм.

Гэрчилгээ гардуулж өгөх үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг дарга Д.Батлут, Орхон аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, Орхон аймгийн Засаг даргын орлогч  С.Батжаргал, Орхон аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Д.Соёлчхүү Баян-Өндөр сумын Засаг дарга С.Ганцогт, Баян-Өндөр сумын Засаг даргын орлогч Ц.Одгэрэл нар оролцлоо.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.