Жаргалант сумын зорилтод бүлгийн 5 өрхөд гэр олголоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Орхон аймгийн Жаргалант сумын ИТХ, ЗДТГ-аас жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Жаргалантын хавар-2019” арга хэмжээ 04 дүгээр сарын 12-ны өдөр тус суманд боллоо. Орхон аймгийн ИТХ-ын дарга П.Пүрэвлхагва Жаргалант суманд ажиллаж, сумын ИТХ-ын дарга Г.Баттогтох, Засаг дарга Б.Зоригтбаяр нарын хамт малын гоц халдварт шүлхий өвчний үеэр малаа алдсан болон зорилтод бүлгийн 5 өрхөд өргөө цагаан гэр олгож батламжийг гардууллаа.
Мөн “Жаргалантын хавар-2019” арга хэмжээний хүрээнд Жаргалант сумын 3 багийн иргэд, төрийн албан хаагчдын дунд спортын 5 төрлөөр тэмцээн зохион байгуулж шилдэгүүдээ тодруулсан юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.