Өндөр илчлэгтэй нүүрс турших ажлын бэлтгэл ажил хийгдэж байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт үйлдвэрийн ган бөмбөлөгийн цехийн хамт олон нүүрс хийжүүлэх зууханд тохирох илчлэг өндөртэй нүүрс авчран турших ажлын бэлтгэл ажил хийгдэж байна.

Тус хамт олон оны эхээр Хөвсгөл аймгийн Цэцэрлэг сумын нутагт орших Могойн голын нүүрсний уурхайгаас илчлэг өндөртэй 200 тонн нүүрс авч иржээ. Илчлэг өндөртэй нүүрсийг шигших ажил хийгдэж байна. Үүний дараа туршилтын ажил эхлэх юм. Өнөөдрөөс эхэлэн ган бөмбөлөгийн цех технологийн зогсолт хийж эхлээд байна. Гурван өдрийн турш техник технологийн засвар үйлчилгээ хийхээр төлөвлөжээ.

6600-6900 кл/клор илчлэгтэй металлургийн сайн чанарын нүүрс гэж үзэн Могойн голын нүүрсийг авчираад байна. Энэ нүүрс туршилтаар технологит таарсан тохиолдолд цаашид нийлүүлэхээр төлөвлөжээ. 12-р сарын 16-наас хойш 23 хоног ажиллаад өнөөдөр төлөвлөгөөний дагуу технологийн зогсолт хийж байна. Энэ хугацаанд үйлдвэрт хэрэгцээтэй ган бөмбөлөгүүдийг тасралтгүй хийж, хангалттай нөөцөлжээ. Байгальд ээлтэй нүүрс хийжүүлэх зууханд тохирох өндөр ичлэгтэй нүүрс чухал учир ийнхүү могойн голоос нүүрс татан авчран туршилтын журмаар ажиллуулахаар бэлтгэл ажилдаа ороод байна.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх