“БАЯНБУЛАГ БАГИЙН ХӨГЖИЛ” ТББ ЭЭЛЖИТ САЙН ҮЙЛСИЙН АЯНАА ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
12

Орхон аймгийн нийгэм эдийн засаг боловсрол эрүүл мэндийн чиглэлээр иргэн ААН байгуулагуудад туслалцаа үзүүлдэг “Баянбулаг багийн хөгжил” ТББ 2011 онд анх байгуулагдаж байжээ. Энэ хугацаанаас хойш боловсрол эрүүл мэнд зорилтот бүлэгт чиглэсэн олон ажлуудыг зохион байгуулж ирсэн бөгөөд өнөөдөр Орхон аймгийн АН-гишүүн “Орхон Чандмань” ХХК-ны захирал Д. Өсөхбаяртай хамтран БОЭТ-ийн төрөх тасагт нярайн шарлагын аппарат, Даваат багийн иргэн олон хүүхэдтэй өрх толгойлсон эх Л. Батжаргалынд 6 ханатай гэр хандивлалаа.

Энэхүү сайн үйлсийн аянд анх удаагаа “Орхон Чандмань” ХХК-ны захирал Д. Өсөхбаяр 8 сая төгрөгөөр туслан дээрх тусламжийг бүрдүүлжээ. Баянбулаг багийн хөгжил ТББ голчлон эрүүл мэнд боловсролын чиглэлийн туслалцааг аймгийн иргэд рүүгээ өгч байгаа нь үүсгэн байгуулагч Р. Улаанхүүгийн санаачлага юм.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.