БАГА НАСНЫ ХҮҮХЭД ӨНДРӨӨС УНАЖ АМЬ НАСАА АЛДЖЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн хэмжээнд сүүлийн 14 хоногийн дотор бага насны хүүхдүүдийг асран хамгаалагч нарын анхаарал болгоомжлол суларсан байдлаас болж өндрөөс унаж бэртсэн түүнчлэн амь насаа алдсан тохиолдол бүртгэгджээ. Урин дулааны улирал ирж айл өрхүүд цонх салхивчаа нээснээс шалтгаалан 1-р хорооллын 2 байрны 3 давхраас 1 хүүхэд мөн 7-р хорооллын 4 давхраас 3-4 настай бага насны хүүхдүүд унаж нэг нь харамсалтайгаар амь насаа алдсан байна. Бага насны нялх үрсийг цаг тухай бүрт нь сайн анхаарч байхгүй бол ганц сэрэмж алдах төдий гал түймэрт өртөх, цахилгааны хүчдэлд цохиулах, хөргөгчинд орж нуугдан дотор нь эндэх зэрэг тохиолдлууд ч Орхон аймгийн ОБГ-т бүртгэгдсэн байна. Мөн түүнчлэн 2019 оны 5 сарын 5 -ны өдөр 1 нас, 3 нас гарантай хүүхдүүд цонхны тавцан дээрээ гарч унах гэж байхад нь Аймгийн Цагдаагийн газар, Онцгой байдлын газар хамтран аварчээ. Иймд бага насны гэлтгүй хүүхдүүддээ анхаарал сэрэмжээ нэмэгдүүлэхийг дээрх газруудаас сэрэмжлүүлж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.