“ТАТВАР ТӨЛӨГЧДИЙН ӨДРҮҮД”-ИЙН НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Монгол Улсын Татварын ерөнхий газраас жил бүрийн тавдугаар сарын хоёр дахь долоо хоногт “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийг зохион байгуулж, татвар төлөгчиддөө талархал илэрхийлдэг уламжлалтай. Эдүгээ 20 дах жилдээ тэмдэглэж буй “Татвар төлөгчдийн өдрүүд”-ээр “Эх оронч үзэл татвар төлөхөөс эхэлнэ” уриаг дэвшүүлдэг бөгөөд өнөөдөр Орхон аймгийн Татварын хэлтэс бизнес эрхлэгч, татвар төлөгчид иргэдтэйгээ уулзалт зохион байгуулсанаар нээлтээ хийж байна. Уулзалтанд Татварын газрын дарга Б.Өлзийсайхан,Татвар төлөгчтэй харилцах тасгын дарга Д.Нармандах нар Татварын хяналт шалгалт, Татварын албаны үйл ажиллагаа болон энэ сард тэмдэглэх “Татвар төлөгчдийн өдрүүд”-ийн хүрээнд зохион байгуулах ерөнхий үйл ажиллагааны талаар мэдээлэл өглөө.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.