“Булганхангайн-Ирээдүйн түмэн эх 2019” уралдаанд 300 гаруй хурдан хүлэг хурдаллаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Булганхангай-Ирээдүйн түмэн эх 2019” аймгийн хаврын бүсийн хурдан морины уралдаан 2019 оны 5 сарын 5 нд  Булган аймагт боллоо. Тод магнай,торгон жолоо хурдан хүлгийн уралдаанд азарганаас бусад 5 насны 300 гаруй хурдан хүлэг хурдаллаа.

Их насны морьдоос:

Булган сумын уяач Н.Наяндунгийн саран зээрд түрүүлж, Тэшиг сумын уяач З.Тэмүүлэнгийн хээр аман хүзүүнд давхиж, Сэлэнгэ сумын уяач М.Энхбатын загал, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач н.Цэрэндондовын хүрэн, Хөвсгөл аймгийн Шинэ-Идэр сумын уяач Л.Төмөрбаатарын хүрэн айрагдлаа.

Баяннуур сумын аймгийн алдарт уяач С.Манлайбаярын хээр соёлон түрүүлж, Орхон сумын аймгийн алдарт уяач Б.Батсайханы бор аман хүзүүдэж, Бүрэгхангай сумын уяач Б.Баярсайханы сартай хул, Архангай аймгийн Цэцэрлэг сумын уяач Н.Тайванбаатарын Хонгор, Орхон аймгийн Баян-Өндөр сумын уяач М.Батбаярын хээр соёлон айрагдлаа.

Хязаалан насны морьдоос:

Хутаг-Өндөр сумын уяач Н.Уранбаяр хар магнайлж, Дашинчилэн сумын уяач А.Ганбатын хүрэн, Баян-Агт сумын уяач Б.Навааны янзага буурал, мөн сумын Н.Намнансайханы халтар, Хөвсгөл аймгийн Тариалан сумын н.Болдбаатарын буурал халзан хязаалан айргийн тавд давхилаа.

Шүдлэн насны морьдоос : Булган сумын уяач М.Поолонгийн хул, Баян-Агт сумын уяач Г.Зоригтбаатарын хээр, Хутаг-Өндөр сумын уяач Г.Төрмөнхийн хээр халзан, Сэлэнгэ сумын М.Нуваантаяагийн саарал, Баян-Агт сумын уяач П.Отгонтэнгэрийн хээр шүдлэн айрагт хурдаллаа.

Дааганы уралдаанд :

Хутаг-Өндөр сумын Б.Лхагвадоржийн сартай хул түрүүлж, Тэшиг сумын уяач O.Мөнх-Эрдэний шарга, Баян-Агт сумын уяач Г.Ган-Эрдэний хээр, Хутаг-Өндөр сумын уяач Л.Өлзийбаатарын хүрэн, мөн сумын уяач Т.Сүхбаатарын хонгор айрагдав.

Хурдан морь унасан зарим хүүхэд уралдааны замыг дөтөлснөөс болж гуу жалга руу орж мориноосоо унасан явдал энэ уралдааны үеэр гарсан ч харьцангуй бэртэл бага байсан байна. Учир нь хамгаалах хэрэгсэл, малгай каск хүүхдүүдийг гэмтлээс хамгаалсан талаар “Булганхангай” Морин спорт уяачдын холбооноос мэдээллээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.