Уран хөдөлгөөнт гимнастикийн аварга шалгаруулах 17 дахь удаагийн тэмцээн боллоо

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1
Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн өнөөдөр амжилттай болж өндөрлөлөө. 17 дахь жилдээ зохион байгуулагдсан тус тэмцээнд нийт 19 цэцэрлэгийн 500 гаран тамирчид оролцсоноос 9-р цэцэрлэг тэргүүллээ. Орон нутагт гимнастикийн спортыг хөгжүүлснээр бусад спортын суурь, үндэс нь болдог байна. Сургуулийн өмнөх боловсрол буюу цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд энэ жил өмнөх жилүүдийнхээс илүү олон цэцэрлэг хамрагдаж, илүү олон тамирчид өрсөлдсөн нь Орхон аймгийн гимнастикийн спорт жилээс жилд хөгжиж байгаагийн нэг илрэл гэдгийг зохион байгуулагчид онцолж байна.

“Гимнастик-2019” цэцэрлэгийн хүүхдийн уран хөдөлгөөнт гимнастикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээнд 9-р цэцэрлэг тэргүүлсэн бол, 2-р байрт оюу цэцэрлэг, 3-р байрт нэгдүгээр цэцэрлэг, 4-р байрт 4-р цэцэрлэг, 5-р байрт 22-р цэцэрлэг тус тус шалгарлаа. Орхон аймгийн гимнастикийн холбоо үүсгэн байгуулагдаад 19 дэхь жилдээ ажиллаж байна. Байгуулагдсанаасаа хойш өсвөрийн улсын аварга шалгаруулах тэмцээн болон, насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнийг 4 удаа амжилттай зохион байгуулжээ. Орхон аймгийн тамирчдаас олон улсын мастер тамирчин 2 төрөн гарчээ. Өнөөдөр болсон “Гимнастик-2019” аймгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр Орхон аймгийн улаан загалмайн хорооноос гамшгийн тусламж үзүүлэх үйлсэд амжилт гаргасан цэцэрлэг болон багш нарыг шагнаж урамшууллаа. Мөн хүүхдийн спортын 6-р их наадмын спортын гимнастикийн аймгийн аварга шалгаруулах тэмцээн болсон юм. Найрамдал талбайд үргэлжлэн нийтийн гимнастикийн тоглолт боллоо.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.