ХҮҮХЭД ХАМГААЛЛЫН ХАМТАРСАН БАГИЙГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Баян-Өндөр сумын Засаг даргын Тамгын газраас санаачлан хүүхэд хамгааллын хамтарсан багийг чадавхижуулах сургалтыг өнөөдөр хүүхдийн ордонд зохион байгууллаа.

Энэ удаагийн сургалтын онцлог нь сургалтад хамрагдаж байгаа байгууллагууд нь өөрөө өөрсдийн чиглэлээр хамтарсан багт байснаар ямар ажлыг хэрхэн хэрэгжүүлдэг талаар мэдээлэл өгч байгаад оршиж байгаа юм.

Орхон аймгийн Баян-Өндөр суманд хүүхэд хамгааллын 21 хамтарсан баг байдаг бөгөөд нийт 160 гаруй гишүүдтэй. Хамтарсан баг нь тухайн багийн Засаг даргаар ахлуулсан багийн нийгмийн ажилтан, цагдаагийн ажилтан, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, сургуулиудын нийгмийн ажилтнууд, хүүхдийн элч гэсэн 6 хүний бүрэлдэхүүнтэй ажил үүргээ явуулдаг. Тус хамтарсан багийн гол зорилго нь гэр бүлийн хүчирхийлэлд хүүхэд өртсөн тохиолдолд хүүхдийг хамгаалах, аюулгүй байдлыг хангах, түр хамгаалах байранд байрлуулж үйлчилгээ үзүүлж, холбон зуучилж гэр бүлд нь нэгтгэх үйл ажиллагааг зохион байгуулах юм. Иймд аливаа хүүхдийн эрх зөрчигдсөн үйлдэл гарах тохиолдолд тухайн багийн хамтарсан баг руу хандаж үйлчилгээ авах хэрэгтэй гэдгийг мэргэжлийн хүн сануулсан юм.

Өнгөрсөн жилийн хувьд Орхон аймгийн хамтарсан баг улсын хэмжээнд тэргүүн байр эзэлсэн бөгөөд Орхон аймгийн хэмжээнд Баян-Өндөр сумын Говил баг тэргүүн байр, Хүрэнбулаг баг хоёр дугаар байр, Баянцагаан баг гурав дугаар байрыг тус тус эзэлж Эрдэнэ, Цагаанчулуут багууд шагналт байранд шалгарч байжээ.

www.baynundur.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.