АУГАА ИХ ЯЛАЛТЫН БАЯРЫГ ЭРДЭНЭТЧҮҮД 45 ДАХЬ ЖИЛДЭЭ ТЭМДЭГЛЭЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

 Монгол-Оросын найрамдлын бэлэг тэмдэг, Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотод Аугаа их ялалтын түүхт 74 жилийн ойн баярыг ёслол төгөлдөр тэмдэглэж байна. Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн том зэвсэгт мөргөлдөөн, хор уршгийг дагуулж, Дэлхийн 60 гаруй улс орон оролцож, 50 гаруй сая хүний амь насыг авч одсон хамгийн аймшигт дайн бол Дэлхийн 2-р дайн байсан билээ. Ах дүүгийн найрамдалт харилцаагаар холбогдсон Монгол-Оросын эрэлхэг зоригт дайчдын халуун амь, бүлээн цусаа үл хайрлан зүтгэж баатарлаг гавьяа байгуулсан Монгол Зөвлөлтийн дайчдын гавьяа зүтгэлийг нэхэн дурсах, өдгөөг хүртэл хойч үедээ үлгэр дуурайлал болж яваа ахмад дайчдад гүн хүндэтгэл үзүүлэх ёслол хүндэтгэлийн үйл ажиллагаа А.Амарын талбайд ёслолын сүрт жагсаалаар эхэлдэг уламжлалтай. Өнөөдөр Ялалтын баярын арга хэмжээг зохион байгуулах комиссынхон болох Орхон аймгийн ЗДТГ, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ хамтран хүндэтгэл дүүрэн зохион байгууллаа.Найрамдал өндөрлөгт цэцэг өргөх ёслолын ажиллагаанд Аймгийн ИТХ-дарга П. Пүрэвлхагва, Аймгийн засаг дарга Д. Батлут, Эрдэнэт үйлдвэрийн Ерөнхий захирлын 1-орлогч Ерөнхий инженер Т. Батмөнх, Санхүү эрхэлсэн дэд захирал Д. Үүрийнтуяа тэргүүтэй үйлдвэрийн удирдлагууд оролцсоноос гадна Дархан хотноо суугаа ОХУ-ын Ерөнхий консул А.Ц Доржиев Эрдэнэт хотноо ажиллаж амьдардаг 300 гаруй ЗХУ-ын иргэдийн төлөөлөл оролцож, ахмад дайчид өвөг дээдсийнхээ дурсгалыг хүндэтгэж байна. Жил бүр 5-р сарын 9-ний энэ өдөр “Найрамдал” өндөрлөг, А.Амарын талбайд цэцэг өргөж , “Үхэшгүй мөнхийн хороо” /Бессмертный полк/ хүндэтгэлийн жагсаал, цуглааныг зохион байгуулдаг. Орхон аймаг буюу Эрдэнэт хот Орос-Монголын ган бат найрамдлын хүчээр сүндэрлэн боссон учраас энэ түүхт өдрийг жил бүр ач холбогдол өгөн тэмдэглэсээр ирсэн нь хэдийнээ 45 дахь жилийн хугацааг үджээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.