Шин Кён Хүүн: ЭРДЭНЭТИЙН УДИРДЛАГУУДАД МӨНГӨ ӨГСӨН АСУУДАЛ БАЙХГҮЙ ХҮССЭН БОДОЛ Ч БАЙГААГҮЙ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгийн хамгийн сүүлийн үеийн бүтээн байгуулалтаар нэрлэгдээд байгаа “Best of Best” БНСУ-ын 100 хувь хөрөнгө оруулалтаар босож буй орон сууцны хорооллын гүйцэтгэгч талынхан хэвлэлийн бага хурал хийлээ. Тус компанийн захирал хэлэхдээ: Монголд анх удаа тэр дундаа барилгын салбарт хөрөнгө оруулалт хийж байна. Солонгос улсдаа бол хөрөнгө оруулагч, гүйцэтгэгчээр ажиллаж байсан туршлага бий. Манай компанийн хувьд Монголд хөрөнгө оруулалт хийсэн эхний ажил маань Эрдэнэт хотод баригдаж байгаа “ББ” парк  болж байна. БНСУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай компани. Хувьцаа эзэмшигч нь Солонгосын компани гэсэн үг. Монголын талаас хувьцаа эзэмшигч байхгүйгээр орон сууцыг барьж байгаа. Хотынхоо хөгжил цэцэглэлт, бүтээн байгуулалт болон хийхээр төлөвлөж буй олон ажлуудаа  аймгийн удирдлагууд  танилцуулсан. Бидний хувьд тусалж чадах юм юу байна гэж бодсоны үндсэн дээр өөрийн улсын Шихэн хоттойгоо холбож өгсөн. Шихэн хот бол БНСУ-ын Аж үйлдвэрийн хот. Эрдэнэт хоттой төстэй санагдсан. Ингээд Эрдэнэт хот БНСУ-ын Шихэн хоттой ах дүү найрамдалт харилцаа тогтож энэ ажлын хүрээнд хийж байгаа ажил маань энэ болж байна. Эрдэнэт гэр хороолол ихтэй, энэ нь хөрсний болон агаарын бохирдол үүсэх үндсэн шалтгаануудын нэг болдог. Тиймээс хот төлөвлөлт талаасаа ч тэр байгаль экологи талаасаа ч амьдрахад таатай эрүүл орчин бүрдсэн орон сууц барих хэрэгтэй юм байна гэж ойлгосон. Нөгөө талаас уул уурхай түшиглэсэн хот учраас цаашдаа хөгжих боломж их байгаа. Мэдээж хөрөнгө оруулалт оруулсаны хэрээр ашигтай байх хэрэгтэй. Гэхдээ ашгаас илүү хийж байгаа ажил маань Эрдэнэтийн иргэдэд үр өгөөжтэй байгаасай гэж хамгийн ихээр хүсч байна. Нөгөө талаас аймгийн удирдлагууд боломжийн өртөгтэй, чанартай орон сууц бариулах хүсэлтэй байгаагаа хэлсэн. Судалж үзсэний үндсэн дээр хөрөнгө оруулалт хийхийг зөвшөөрсөн. Маш их судалгаа явуулсан бөгөөд ихэвчлэн тансаг хэрэглээний 48-58м2 байшинг дийлэнх нь Эрдэнэтчүүд сонгосон байсан. Тэр ч утгаараа судалгаан дээр үндэслэн барилгын зураг төслийг хийлгэсэн. Гадны хөрөнгө оруулалттай гэдэг утгаараа өртөг өндөр сайн материал сонгож, аюулгүй, тав тухтай орчныг бүрдүүлэх тал дээр анхаарч байгаа. Солонгост бид нар барилгын салбарын туршлагатай. Солонгосын барилга байгууламжын хяналт, шалгалт гэдэг бол маш нарийн байдаг. ББ парк ч тэр шалгуурыг хангасан илүү бат бөх, чанартай байх болно. Барилга барих газрын зөвшөөрлийг аймгийн газрын албанд төлбөр татварыг нь төлөөд авсан. Эрдэнэт хот болон Шихэн хотын найрамдалт харилцааны хүрээнд хийгдэж байгаа ажил. Бид гэр хороолол дахь гал түлж байгаа янданг цөөлөх зорилготой. Тэгээд, бид хаана барилга барих вэ гэхэд Эрдэнэтийн удирдлагууд хэд хэдэн газар үзүүлсэн. Гэвч бараг бүгд эзэнтэй байсан. Хоосон газар бараг байдаггүй юм байна лээ. Бид Монголын газрыг аль нь сайхан, муухай гэдгийг сайн мэдэхгүй. Зааж өгсөн газар дээр нь орон сууцны барилгын ажлыг эхлүүлсэн. Бид төслөө амжилттай дуусгахыг хүсэж байгаа. Газар бол Эрдэнэт хотын нэр дээр байдаг. Газар улсын өмч гэж бид ойлгосон. Газрын төлбөрийн тухайд, хууль дүрмийн дагуу жишиг үнээр хөлсийг нь төлөөд явж байгаа. Бүх юм хуулийн хүрээнд хийгдэж байна. Газартай холбоотой асуудлууд үүсэж байна гэдгийг дуулсан бас бид Орхон аймгийн удирдлагуудад газар авахын тулд мөнгө төгрөг өгөөгүй өгөх ч бодол байхгүй. Хүссэн ч боломжгүй зүйл. Бид газрын төлбөрт их мөнгө төлсөн гэлээ. Одоогоор 88 айлын 2 блок байр баригдаж байгаа харин энэ сарын сүүлээр загвар байрууд гарч захиалгаа авч эхлэх юм байна. Үнэ ханшийн хувьд хараахан тогтсон дүн гараагүй, ямартаа ч Солонгос технологийн сайн чанарын орон сууцанд Эрдэнэтчүүд амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ гэж ярьж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.