ЭРДЭНЭТИЙН ҮЕ ҮЕИЙН ТӨГСӨГЧИД ТӨРӨЛХ ХОТДОО ИРЖ СПОРТООР ӨРСӨЛДӨЖ БАЙНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Улаанбаатар хот дахь Орхон аймаг Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс санаачлан Эрдэнэт хотын унаган залуус үе үеийн төгсөгчдийн дунд спортын тэмцээн уралдааныг өнөөдрөөс эхлэн зохион байгуулж байна. Улаанбаатар хот дахь нутгийн зөвлөлийн дарга Б. Ганхуяг тэргүүтэй тэргүүлэгчид  Орхон аймгийн засаг дарга Д. Батлуттай өглөөний
“Зангиагүй уулзалт”-ыг хийж төрөлх хотоо хөгжүүлэх олон санал санаачлагаа хуваалцсан байна. Нутгийн зөвлөлийн залуусаас “Эрдэнэт цахиурын хөндий болгох” Дата бааз байгуулах, “Эрдэнэт залуусын хот”-ын шинэ өнгө төрхийг бий болгох, Шинэ инноваци Технологийн хот , Агаарын бохирдол, Хөрсний бохирдолыг бууруулж, өндөр хурдны интернетийг шаардлагатай газруудад тавих зэрэг нийгэм ,эдийн засгийн хөгжилд  нэн тустай олон ажлыг хэрэгжүүлэхээр хэлэлцсэн байна.Улмаар Эрдэнэтийн төгсөгчдийнхөө дунд спортын тэмцээнүүдийг зохион байгуулахаар нээлтээ хийлээ. Улаанбаатар хот болон бусад орон нутагт тархан суурьшсан “Эрдэнэтийн унаган залуус “өнөөдөр төрөлх хотдоо гар бөмбөгөөр өрсөлдөж байна. Нээлтийн үйл ажиллагаанд Нутгийн зөвлөлийн дарга “Эрдэнэс Тавантолгой” ХК-ны гүйцэтгэх захирал Б. Ганхуяг, Орхон аймгийн Засаг дарга Д. Батлут, Монгол Улсын гавъяат тамирчин, Нийслэлийн БТСГ-ын Ц. Шаравжамц нар оролцон тэмцээнийг эхлүүллээ. Эрдэнэт хотынхоо хөгжлийн төлөө “Орхон аймаг Эрдэнэт хотын нутгийн зөвлөл”  бүх салбарт хичээнгүйлэн ажиллана гэдгээ онцолж байлаа.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.