5-Р САРЫН 15-НД БАЯН-ӨНДӨР ХАЙРХАНАА ТАХИНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2019 оны 5-р сарын 14, 15-ны өдөр Баян-Өндөр хайрханы болон Тэнгэрийн 7 бурхан одны тахилгын ёслол болох гэж байна. Уг үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгээс өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тахилгын ёслол 5 дугаар сарын 14-н буюу зуны тэргүүн сарын шинийн аравны билэгт сайн өдрийн үдэш 19 цагаас Тэнгэрийн 7 бурхан одыг тахих ёслолоор эхэлнэ. Ёслол Баян-Өндөр хайрханы өвөр, Хүрэнбулагийн рашааны баруун хойд талд болно.

Маргааш нь буюу 5 дугаар сарын 15, зуны тэргүүн сарын шинийн арван нэгний билэгт сайн өдөр Баян-Өндөр хайрханаа тахина. Баян-Өндөр хайрханы тахилгын үеэр лам хуврагууд ном хурахаас гадна 8 тахил, 7 эрдэнийг залах тэргүүтэй овоо тахилгын зан үйл үйлдэх юм. Тахилгын ёслол 5-р сарын 15-нд 8 цагаас эхэлнэ.

Баян-Өндөр хайрханыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг анх 1998 онд тэр үеийн ИТХ-аас гаргаж байжээ. Улмаар  2011 онд тухайн үеийн Засаг даргын шийдвэр гарч жил бүрийн зуны эхэнд сард тахиж байхаар болсон байна. Өнгөрсөн оны тухайд Баян-Өндөр хайрханы болон Тэнгэрийн 7 бурхан одны тахилгын ёслолд 4000 гаруй иргэн оролцжээ.
 
Мэдээллийн төв

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.