ОРХОН АЙМГИЙН ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН ЗӨВЛӨЛӨӨС “АЗ ЖАРГАЛТАЙ ГЭР БҮЛ ” ЧУУЛГА УУЛЗАЛТЫГ АНХ УДААГАА ЗОХИОН БАЙГУУЛНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
8

Өрх толгойлсон 10 эмэгтэйд өргөө цагаан гэр олгоно

Дэлхийн гэр бүлийн өдрийг тохиолдуулан Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зохион байгууллаа. Хэвлэлийн бага хуралд МЭХолбооны Орон нутаг хариуцсан тэргүүлэгч,Орхон аймгийн Эмэгтэйчүүдийн зөвлөлийн тэргүүн Д.Үүрийнтуяа болон бусад тэргүүлэгч гишүүд оролцлоо. Орхон аймгийн эмэгтэйчүүдийн хамгийн анхны эв нэгдэл, эмэгтэйчүүдийн үзэл санаа эрх ашгийн төлөөх байгууллага болох эмэгтэйчүүдийн зөвлөл нь Монголын 95 жилийн түүхтэй Эмэгтэйчүүдийн холбооны салбар зөвлөл байгууллага агаад найман жил зогсонги байдалд байсан эл зөвлөлийн өнгөрөгч 3 сард бүтэц зохион байгуулалтын шинэчлэл хийж дахин сэргээн үйл ажиллагааг явуулж ирсэн нь олон эмэгтэйчүүдийн талархлыг хүлээгээд байгаа билээ. Тэгвэл өнөөдөр 1000 гэр бүлийг хамарсан томоохон чуулга уулзалтыг “АЗ жаргалтай гэр бүл” нэрийн дор 2019оны 5 сарын 14 ны өдөр зохион байгуулахаар болжээ. Чуулга уулзалтыг Орхон аймгийн Засаг даргын тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, Эрдэнэт үйлдвэр ТӨҮГ, Орхон аймгийн Гэр бүл хүүхэд хөгжлийн газартай хамтран зохион байгуулах юм байна. Дэлхийн гэр бүлийн энэ өдрөөр А. Амарын талбайд гэр бүлийн тайван жагсаал болж, Монголын эмэгтэйчүүдийн холбооны шагнал шилдэг гэр бүлүүдэд дурсамж хадгалуулна. Мөн өрх толгойлсон болон зорилтот бүлгийн хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эхчүүдэд 10 гэр бүлд өргөө цагаан гэр олгохоор болжээ.
Орхон аймгийн нийт хүн амын тал хувийг эзэлж буй эмэгтэйчүүдийнхээ эрх ашиг, нийгэмд эзлэх байр суурийг бэхжүүлэх, дуу хоолойг хүргэх, гэр бүлийн хүчирхийллээс ангид байлгах, үр хүүхдүүдийг нь хайрлан хамгаалах чиглэлээр шат дараалсан олон сургалт судалгааг гаргаж эхлээд байгаа гэнэ.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.