ЭРДЭНЭТИЙН ХҮҮ ЭРДЭНЭСИЙН УУРХАЙД ӨНГӨЛЖ ЯВНА

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
2

Тэр бол “Эрдэнэс Тавантолгой” ХК-ний гүйцэтгэх захирал Баттулгийн Ганхуяг юм. Монголын уул уурхайд сүүлийн хэдэн жил цахиур хагалж, Эрдэнэт буюу Орхон аймгийнхаа нэрийг гаргаж яваа “Уурхайчин” хотын хүү. Эрдэнэтчүүд төрөлх хотынхоо залуу боловсон хүчнээрээ хэдийнээ бахархаад эхэлчихэж.Түүний аав боксын алдарт багш дасгалжуулагч С.Баттулга Эрдэнэтийн олон хүүхдүүдийг их спортод хөтөлсөн гавъяатай билээ. Чанга хатуу спортын шулуун шударга занг тэр ааваасаа өвлөсөн мэт анзаарагддаг. Өнөөдөр тэр “Эрдэнэс Тавантолгой” гэдэг компаныг сүүлийн 4 жилд амжилттай удирдаж “Шилдэг менежменттэй” компани болгож чаджээ. Түүний амжилт ажлын чадвараар Эрдэнэтчүүд бахархаж байна. “Bloomberg Awards 2018”-ийн “Шилдэг менежмент” номинацид “Анд глобал” ХХК, “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ нэр дэвшсэнээс “Эрдэнэс Тавантолгой” ХК “Шилдэг менежмент”-ийн эзэн болжээ. Сүүлийн найман жилийн хугацаанд нийт 40 сая гаруй тонн нүүрс олборлосон “Эрдэнэс Тавантолгой” компани 2018 онд 807 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан байна. Харин ирэх дөрвөн жилд гарцаа хоёр дахин өсгөж, 70 сая тонн нүүрс олборлохоор төлөвлөж байгаа гэнэ. IPO хийх бэлтгэл ажилтай холбоотойгоор компанийн менежментийг сайжруулах чиглэлээр шат дараалсан ажлууд хийж эхэлснээ ч мэдээлсээр байгаа. Одоогоор нүүрсний нийт нөөцийг 7.4 тэрбум тонн гэж тогтоосон бөгөөд үүний 5.4 тэрбум тонн нь коксжих нүүрс байгаа юм. 2018 онд “Chalco”-д нийлүүлж байгаа нүүрсний үнээ шинэчлэн, тонныг нь 61 ам.доллар болгож нэмэгдүүлжээ. Энэ нь 2016 оны I улиралтай харьцуулахад 2.5 дахин өссөн үнэ болж байгаа юм. Мөн есөн удаа зарласан нээлттэй сонгон шалгаруулалтаар Баруун Цанхийн нүүрсний үнийг нэг тонн нь 71.2 ам.доллар болгон тогтоогоод байна. 2018 онд уурхайн нөөцийн нэгдсэн тайлангаа Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр баталгаажуулж, блокийн аргачлалаар 5.1 тэрбум байсан нөөцийг 6.3 тэрбум тонн гэж тогтоожээ. Энэ бол Эрдэнэтийн хүү Баттулгын Ганхуягийн багийнхны ажлын уялдаа холбоо, чадвар мэдлэг нөр их хөдөлмөрийн үр шим юм. Түүнд амжилт хүсэж бахархацгаая Эрдэнэтчүүд ээ

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.