БАЯН-ӨНДӨР ХАЙРХАНЫГ ТАХИХ ЁСЛОЛ БОЛЛОО

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Өнөөдөр буюу 5 дугаар сарын 15, зуны тэргүүн сарын шинийн арван нэгний билэгт сайн өдөр Баян-Өндөр хайрханаа тахилаа. Тахилгын ёслолын аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж буй хийдүүд ЗДТГ-тай хамтран зохион байгуулсан юм. Тахилгын ёслолын үеэр Баян-Өндөр хайрханы шүтээн дүр, судрыг бурхны шашны байгууллагаар бүтээлгэснээ залсан юм. Мөн лам хуврагууд ном хурахаас гадна 8 тахил, 7 эрдэнийг залж, 4 зүг, 8 зовхист сум харван, аргамаг хүлэг сэтэрлэх зэрэг зан үйл үйлдсэн.

Баян-Өндөр хайрхан нь өвөр талдаа Эрдэнэт уул, ард талдаа Хүрэнбургастайн нуруу, баруун, зүүн талдаа Их, Бага залуу, Баянцагаан, Даваатын уулсаар хүрээлүүлэн олон зууныг өртөөлөн ирсэн хангай юм. Мөн Тал булаг, Зуны гол, Цагаанчулуут, Чингэл зэрэг урсгал тунгалаг гол, өвс ургамал жигдэрсэн хөндийнүүдтэй буянт сайхан хангай гэдгийг аймгийн Засаг дарга Д.Батлут энэ үеэр хэлсэн үгэндээ онцоллоо.
Энэхүү уулыг орон нутгийн хамгаалалтад авах шийдвэрийг анх 1998 онд тэр үеийн ИТХ-аас гаргаж байжээ. Улмаар  2011 онд тухайн үеийн Засаг даргын шийдвэр гарч жил бүрийн зуны эхэнд сард тахиж байхаар болсон байна.
Түүнчлэн өчигдөр буюу оны 5 дугаар сарын 14-н буюу зуны тэргүүн сарын шинийн аравны билэгт сайн өдрийн үдэш тэнгэрийн 7 бурхан од тахих ёслол Баян-Өндөр хайрханы өвөр, Хүрэнбулагийн рашааны баруун хойд талд болсон. Энэ үеэр Лхам сахиус болон тэнгэрийн 7 одыг тахисан юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.