“Х БҮҮСТ” КЛУБ АВТО ЗАМЫН ОСЛЫГ БУУРУУЛАХАД ЧИГЛЭН АЖИЛЛАНА.

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

2018 онд Монгол улсын хэмжээнд зам тээврийн осолд 1120 хүүхэд өртсөн гэж бүртгэгджээ. Тэр дундаа өвлийн улиралд гэрэлтүүлэг муугаас болж жолоочийн  үзэгдэх орчин хязгаарлагдсанаас сургууль, цэцэрлэгийн ойр орчимд авто осол гарах тохиолдол олон. Тиймээс Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар хэрэгжиж буй “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр “Гэрэлтэй гарц” аянаар үргэлжилэхээр боллоо.  Энэхүү аяныг авто машин сонирхогч  “Х бүүст” клубын залуустай хамтран хэрэгжүүлэх юм. “Х бүүст” клубыг жил бүр Эрдэнэт хотноо зохион байгуулдаг  “Ice Drift” өвлийн уралдаанаар нь авто машин сонирхогчид мэдэх билээ. Сонирхолоороо нэгдсэн залуус нийгмийн хариуцлагын хүрээнд “Гэрэлтэй гарц” төслийг хэрэгжүүлж бэлэн болсон зураг төслөө  аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал, С.Батжаргал нартай уулзаж танилцууллаа. “Гэрэлтэй Эрдэнэт” төсөл хөтөлбөр нь ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын гарцуудыг сэргээн засварлаж, гэрэлтүүлэг тавих ажлыг гүйцэтгэх юм. Ингэснээр авто замын осолд өртөх хүүхдүүдийн тоог буурна хэмээн төсөл санаачилагчид үзэж байна.  Тус хөтөлбөрийг Орхон аймгийн Цагдаагийн ерөнхий газар, аймгийн Засаг даргын тамгын газар дэмжиж Эрдэнэт хотын нийт жолооч, авто машин сонирхогчдын дунд уриалга гарган ажиллаж эхэллээ. Бат-Өлзийн Бат-Эрдэнийн 2010 оноос хэрэгжүүлж эхэлсэн “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөр  бүтээн байгуулалт, оюутны тэтгэлэгт хөтөлбөр, байгалийн ухааны  нэгдмэл агуулгын олимпиад, гарааны бизнес эрхлэгч, жижиг дунд бичил бизнес эрхлэгчдэд зориулсан зорилтот хөтөлбөр, сургууль цэцэрлэгт англи хэл дээрх 2000 гаран номын хандив гээд олон ажлуудыг зохион байгуулсан. Тэгвэл энэ удаад “Гэрэлтэй гарц” хөтөлбөрөөр үргэлжилж байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.