УУЛ УУРХАЙН МАГНАТУУД “ТОП 100” АЖ АХУЙН НЭГЖИЙН ҮЗҮҮР ТҮРҮҮНД ЗУУЗАЙ ХОЛБОЖЭЭ

1
Like
Like Love Haha Wow Sad Angry
  Монгол улсын Засгийн газар, Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим хамтран зохион байгуулдаг 2018 оны “ТОП 100” Аж ахуйн нэгжийг шалгаруулах ёслолын ажиллагаа өнөөдөр Төрийн ордонд болсон байна. Монгол улсын нийт татварын 50 хувийг бүрдүүлж байгаа олон компаниудаас “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ 17 дахь удаагаа тэргүүлсэн бол удаах байранд” Эрдэнэс Тавантолгой” ХК зуузай холбон удаалжээ.
“Эрдэнэт үйлдвэр” улс болон орон нутгийн төсөвт 2016-2018 онуудад 184-655 тэрбум төгрөг төвлөрүүлсэн бол “Эрдэнэс Тавантолгой” ХК өнгөрөгч онд 1,9 их наяд төгрөгийн борлуулалт хийж, 807 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ.
Ийнхүү “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ, “Эрдэнэс Тавантолгой” ХК уул уурхайн салбарт тэргүүн эгнээнд шалгарч түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн нь Монголын уул уурхайн салбрын уурхайчид, ажилчид, удирдлагын багийн нөр их хөдөлмөр, тасралтгүй найдвартай ажиллагааны үр дүн юм.
Дашрамд дуулгахад тус хоёр уурхайг удирдан ажиллаж буй удирдлагууд нутаг солин ажиллаж байгаа мэргэжилтнүүд бөгөөд “Эрдэнэт үйлдвэр”-ийн ерөнхий захирал Хоохорын Бадамсүрэн Өмнөговь аймгийн харъяат, “Эрдэнэс Тавантолгой”ХК-ний гүйцэтгэх захирал Баттулгын Ганхуяг Эрдэнэт хотын уугуул байсан нь анхаарал татлаа.
Монголын уул уурхай үр өгөөжөө өгөн зогсолтгүй урагшлах болтугай.
Уурхайчдын яруу алдар бадартугай.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.