Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII хуралдаан хуралдлаа

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
Орхон аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн VII хуралдаан хуралдлаа. Өнөөдрийн хуралдаанаар Баяр, наадмын хороо байгуулах тухай, “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах ” дэд хөтөлбөр батлах тухай, “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний дүнг батлах тухай, Хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай, Дуусаагүй барилга худалдах үнийг тогтоох тухай, Бусад гэсэн асуудлуудыг хэлэлцлээ.
          Хэлэлцэх асуудлын дарааллын дагуу Баяр, наадмын хороо байгуулах тухай асуудлыг хэлэлцэн Монголын тулгар төрийн 2228 жил, Их Монгол улсын 813 жил, Ардын хувьсгалын 98 жил, Аймгийн баяр наадмыг зохион байгуулах хороог байгуулан бүтэц, бүрэлдэхүүнийг баталлаа. Баяр наадмыг зохион байгуулах салбар комиссуудыг томилж, баяр наадмын арга хэмжээг өндөр түвшинд зохион байгуулахыг Зохион байгуулах хорооны дарга А.Түвшинжаргалд даалгалаа.
            Эрдэнэт үйлдвэрийн хаягдлын санд хуримтлагдсан технологийн хаягдал булингаас үүсдэг цагаан тоосны дэгдэлтийг багасгах, хүн ам, малын эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг тогтоох, тухайн нутгийн экосистемд  учруулж буй сөрөг үр дагаварыг бууруулах нь “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах ” дэд хөтөлбөрийн зорилго юм. Энэхүү дэд хөтөлбөрийг 2019-2022 оны хугацаанд 1 үе шаттайгаар хэрэгжүүлэх аж. “Цагаан тоосны дэгдэлт, сөрөг нөлөөллийг бууруулах ” дэд хөтөлбөрийн талаар “Эрдэнэт үйлдвэр”ТӨҮГ-ын төлөөлөл, холбогдох хүмүүсээс аймгийн ИТХ-ын дарга болон Тэргүүлэгчид асуулт асууж, санал хэлсэнээр уг хөтөлбөрийг Тэргүүлэгчдийн VII хуралдаанаар хэлэлцэн баталлаа.
           Мөн “Орон нутгийн өмчит хуулийн этгээдийн газар эзэмших, ашиглах эрх, үл хөдлөх хөрөнгийн дахин үнэлгээний дүнг батлах тухай, Хөрөнгө шилжүүлэх зөвшөөрөл олгох тухай, Дуусаагүй барилга худалдах үнийг тогтоох тухай, Бусад гэсэн асуудлуудыг өнөөдрийн Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцэн баталсан юм.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.