“Гэрэлтэй Эрдэнэт” эссэ бичлэгийн уралдааны шилдгүүд БСНУ-д аялана

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

“Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн тэргүүн Б.Бат-Эрдэнийн санаачлагаар “Гэрэлтэй Эрдэнэт” хөтөлбөрийн хүрээнд Орхон аймгийн төрийн албан хаагчдын дунд эссэ бичлэгийн уралдаан зарлалаа. Уралдааныг Орхон аймаг, Эрдэнэт хотын төрийн албан хаагчдын ур чадварыг сайжруулах, цаашлаад төрийн албаны шалгалтад эссэ бичлэгийн шалгалтыг нэвтрүүлдэг болгох үүднээс зохион байгуулж байгаа аж.

“Гэрэлтэй Эрдэнэт” эссэ бичлэгийн уралдаанаас шалгарсан шилдэг 10 албан хаагчийг “Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэн”-гийн шугамаар БНСУ-ын түүх соёл болон төрийн албаны үйл ажиллагаатай танилцах, туршлага солилцох аялалд хамруулахаараа онцлог. Уг уралдаанд оролцохыг хүссэн Орхон аймгийн төрийн албаны албан хаагч 2019.06.10-нийг хүртэлх хугацаанд эссэ бичлэгээ erdenetinstitute@gmail.comцахим хаягаар ирүүлэх юм байна.

“Гэрэлтэй Эрдэнэт” эссэ бичлэгийн уралдаанд оролцохдоо бичлэгээ гурав ангилах бөгөөд эхний хэсэгт буюу 25 хувьд нь “Эрдэнэтийн хөгжлийн хоцрогдол” агуулгаар, үндсэн хэсэгт буюу 35 хувьд нь “Эрдэнэтийн хөгжлийн бодлого” агуулгаар, дүгнэлт хэсэгт буюу 40 хувь нь “Эрдэнэтийн хөгжлийн шийдэл” агуулгаар бичих шалгуур тавьсан байна. Шалгуурын дагуу бичсэн эссэ-нээс 2019.06.20-ны өдөр эхний 50 оролцогчийг шалгаруулан илтгэл тавиулж, улмаар шилдэг 10 албан хаагчийг шалгаруулах юм байна.

ETcity.mn

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.