Улсын чанартай А 1001 дугаартай автозамын засвар арчлалт 70 хувийн гүйцэтгэлтэй байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

Орхон аймгийн нутаг дэвсгэр дэх Улсын болон орон нутгийн авто замын арчлалт, хамгаалалт засвар үйлчилгээний ажлыг “Орхон АЗЗА “ТӨХК хариуцан ажилладаг.Улсын чанартай А1001, А 1002 замын хэсэг, хот доторх бүх замаа арчлан ажилладаг байна.Өнөөдрийн байдлаар Орхон аймаг буюу Эрдэнэт хотын хэмжээнд хамгийн их зам эвдрэлтэй хэд хэдэн газрууд байгаа ч хараахан засвар үйлчилгээ нөхөөс хийсэн ч олон жилийн эвдрэл дийлдэхээ больж, дахин хучилт хийхээс өөр аргагүй хэмжээнд хүрсэн тухай “Орхон АЗЗА” ТӨХК-ийн автозамын Ерөнхий инженер Т.Чинтуяа хэлж байна. Харин өнөөдрийн байдлаар “Орхон АЗЗА” ТӨХК-ийн ажиллагсад Зам тээврийн яамны төлөвлөгөөнд орж батлагдсан зам арчлалтын ажлаа өнгөрсөн сарын 04 сарын 26- наас эхлэн одоогийн байдлаар Их, бага Хөшөөтийн даваан дээр замын өргөтгөл хөвөө, тэмдэг тэмдэглэгээг дахин будаж шинэчлэн засварлаж байна .Аймгийн хэмжээнд “Дөмөг” захын урд хэсэг, ”Эрдэнэт Дулааны Цахилгаан станц”-ын өмнөх төв замын хэсэг, Төмөр замын вокзал орох зам “Бүтээл” компанийн урд , Эрдэнэт -Жаргалант сум орох зэрэг дээрх нэр бүхий газруудад замын эвдрэл их байна. Энэ жилийн хувьд засвар үйлчилгээ шаардлагатай замууд дээрээ хөрөнгө төсөвтөө тааруулан засвар үйлчилгээг хийнэ.

Манай аймгийн зам засвар арчлалтын ажилд зориулан өнгөрсөн 2018 онд Зам Тээврийн яамнаас 710 сая төгрөг төсөвлөж олгосоноос зарим замууддаа нөхөөс засварыг хийжээ.Харин энэ онд  хөрөнгө санхүүжилт муу шалтгаанаар 790 сая төгрөг олгохоор болжээ.

Ийнхүү төсөв танагдаж ирж байгаа нь ажил гүйцэтгэхэд хүндрэл учруулдаг байна. Тус компани Улсын чанартай хоёр чиглэлийн 137,7 км автозамын арчлалтыг хийдэг агаад өнгөрсөн хавар Зам тээврийн яамнаас баталсан хөрөнгөөс давж гарсан олон  засварын ажлыг давхар гүйцэтгэсэн байна.

Иргэд олон нийтийн зүгээс хамгийн их хэл ам таталж, машин тэрэг эвдэрч байна гэсэн гомдлыг дагуулаад байгаа “Дөмөг” захын ойролцоох зам, бусад байршлын газруудын эвдрэлтэй замыг засварлахаар хот хоорондын замын ажил дуусмагц 6 сарын 10-даар хот доторх замын нөхөөсний ажилд гарах юм байна. 
Өнөөдөр Сэлэнгэ аймгийн Орхон голын гүүрнээс нааш Хөшөөт хүртэлх зам засварын ажилд 1 сарын өмнөөс 2 бригад бүхий 14 ажилчин хээр байрлан ажиллаж, 70 хувийн гүйцэтгэлтэй замын ажил хийгдэж байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.