Нийгмийн даатгалын дэвтрийг 10-нд хэвлэлтээс гаргана

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Нийгмийн даатгалын дэвтрийн хэвлэлт саатаж, шинээр нийгмийн даатгал авах гэсэн иргэдэд чирэгдэл учрах болсон тухай иргэдээс ирсэн гомдол, мэдээллийн дагуу Нийгмийн даатгалын ерөнхий газрын худалдан авах ажиллагаа хариуцсан мэргэжилтэн С.Цээсүрэнтэй уулзаж, тодрууллаа.

Тэрбээр “2015 онд Авилгатай тэмцэх газрын зөвлөмжийн дагуу нийгмийн даатгалын дэвтэр болон бусад холбогдох үнэт цаас, маягтыг үнэгүй болгосон. Үүнтэй холбоотойгоор 2018 онд нийгмийн даатгалын дэвтрийн эрэлт нэмэгдэж, 2019 онд хуваарийн дагуу нийлүүлэх байсан тоо нэмэгдсэн. Хэрэгцээ нэмэгдсэнээс болж хэвлэлт хойшилсон тохиолдол гарсан. Гэхдээ бид худалдан авах ажиллагааг хуулийн дагуу зохион байгуулсан. Ирэх нэг дэх өдөр буюу 2019 оны зургаадугаар сарын 10-ны өдөр Нийгмийн даатгалын дэвтрийн нийлүүлэлтийг хэвийн олгож эхлэхээр байгаа. Нийгмийн даатгалтай холбоотой асуудал үүсээгүй. Бүртгэл тасалдаагүй. Иргэд даатгуулагчийн үйл ажиллагаа цахим системд бүртгэгдээд, хэвийн явагдаж байгаа. Дэвтэр дээр тамга дарах хугацаа л хойшлогдсон гэж ойлгож болно” гэлээ.

2017 онд нийгмийн даатгалын 100 мянган дэвтэр хэвлэгдэж байсан бол 2018 онд 30 хувиар өсч, 126 мянган дэвтэр хэвлэжээ. Харин 2019 оны эхний гурван сарын байдлаар 42 мянган дэвтэр хэвлэгдээд байгаа гэх мэдээллийг албаныхан өгч байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.