“3 эсрэг 3” гудамжны сагсан бөмбөгийн тэмцээнийг эхлүүллээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
4

Улаанбаатар хот дахь Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс санаачлан Орхон аймгийн ЕБС-ийн сурагчдын дунд 3vs3 Сагсан бөмбөгийн тэмцээнийг А.Амарын талбайд нээж, сурагчдын амралтын өдрийн чөлөөт цагийг үр дүнтэй өнгөрүүлэх зорилготой зохион байгуулж байна. Сагсан бөмбөгийн “3 эсрэг 3” төрөл нь сүүлийн үед олон улсад их эрчимтэй хөгжиж, олимпийн наадмын төрөл болохоор яригдаж буй төрөл бөгөөд манай улс Ази тивийн аварга болон өсвөрийн ДАШТ-үүдэд амжилттай оролцож байсан билээ. Яг энэ цаг хугацаатай давхцан Дэлхийн аврага шалгаруулах өсвөрийн тэмцээн Улаанбаатар хотноо болж өндөрлөсөн билээ. Монгол Улсад энэ төрлөөр болдог хамгийн том тэмцээн болох 18-аас дээш болон доош гэсэн 2 насны ангиллаар зохиогдож буй. Тэмцээн ФИБА буюу Олон улсын сагсан бөмбөгийн холбооны “3 эсрэг 3” шинэчилсэн дүрмээр явагдаж байгаа. Харин манай аймагт сүүлийн үед тасраад байсан энэхүү тэмцээнийг ийнхүү Улаанбаатар хот дахь Эрдэнэт хотын нутгийн зөвлөлөөс ахин сэргээж эхлүүллээ. Сагсан бөмбөгийн тэмцээнд 3 насанд 100 гаруй сурагч тамирчид оролцож байна.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.