ЭРДЭНЭТ АЛДАРЫН БАГАНАТАЙ БОЛЛОО

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1
Улаанбаатар хот дахь Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийн санаачлагаар “Урт цагааны гудамж”-нд нутгаас төрсөн алдартнуудыг алдаршуулах баганы анхны үйл ажиллагааг өнөөдөр нээж “Алдарын багана ” хэмээн нэрлэлээ. Энэ өдөр МУГТ Г.Шаравжамц, МУГТ Ж.Нарантунгалаг нарын алга, нударганы хэвийг аранжин зэсэнд хэвлэж, нутгийн боржин чулуугаар 108 үелэж бүтээсэн багананд мөнхөллөө. Уртцагааны гудамж бол Эрдэнэтчүүдийн олноороо зорчдог хөл хөдөлгөөн хамгийн ихтэй гудам юм. Өнөөдрийн нээлтийн үйл ажиллагаанд Орхон аймгийн Засаг даргын орлогч С. Батжаргал, Улаанбаатар хот дахь Эрдэнэт хотын нутгийн зөвлөлийн дарга Б. Ганхуяг тэргүүтэй тэргүүлэгчид, МУГТ Г.Шаравжамц, Ж.Нарантунгалаг нар оролцлоо.

Эрдэнэт хотоос төрөн гарсан хөдөлмөрийн баатрууд, гавьяатууд Тив Дэлхий олимпод алдраа мандуулсан эрхэм хүмүүсийнхээ алдар хүндийг дээдлэн цаашид үргэлжлүүлэн 51 баганад мөнхлөн үлдээнэ. Энэхүү багана бүтээх өртөгийг Улаанбаатар хотод ажиллаж амьдардаг бизнес эрхлэгч Эрдэнэтчүүд гарган “Алдарын багана” ийнхүү боссон байна.



Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.