О. Баасанхүү гишүүн УИХ дахь АН-ын зөвлөлд нэгдэхээр болжээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1

УИХ-ын гишүүн О.Баасанхүү УИХ дахь АН-ын зөвлөлтэй хамтран ажиллахаар боллоо. Тэрээр өнөөдөр Ардчилсан намын бүлэгт нэгдэж хамтран ажиллах тухай хүсэлтээ хүргүүлэх гэнэ. Энэ тухайгаа тэрээр өөрийн твиттер хуудаснаа “Үндсэн хуулийн өөрчлөлт батлах гэж байгаа энэ үед сөрөг хүчин нэгдсэн байр суурьтай байх ёстой” хэмээн тайлбарлан бичжээ.

О.Баасанхүү гишүүн хүсэлтээ хуульд заасны дагуу УИХ-ын дарга Г.Занданшатар танилцуулж баталгаажуулах юм. Ингэснээр Ардчилсан нам албан ёсоор УИХ-д бүлэгтэй болох нөхцөл бүрдэж байна.

УИХ-ын гишүүн О.Баасанхүүгийн хувьд 2016 оны сонгуульд МАХН-аас Орхон аймгаас нэр дэвшин сонгогдсон билээ.

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.