Түрээсийн орон сууцанд хамрагдах гэсэн иргэдийн өргөдөл ихэсжээ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry
1
Түрээсийн 1542 орон сууцанд иргэдийг оруулна гэсэн мэдээллийн дагуу орон нутгийн иргэдийн дунд хүлээлт үүсээд байгаа. Нийслэл хот, Орхон, Хөвсгөл, Говь-Алтай аймагт баригдсан 1542 айлын орон сууцыг аймаг, нийслэлийн түрээсийн орон сууцны санд шилжүүлж, холбогдох журмын дагуу иргэдэд түрээслүүлэхээр болсон гэсэн мэдээллийн дагуу Аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргалаас дараахь тодруулга мэдээллийг авлаа. Салбарын яамнаас хийсэн судалгаанаас үзэхэд орон сууцны хэрэгцээгээ сайжруулах шаардлагатай 300 гаруй мянган өрх байна. Ипотекийн зээлд хамрагдах боломжтой 35 мянган өрх байгаа бол зээлийн шалгуур хангах боломжгүй, түрээсийн орон сууцанд хамрагдах шаардлагатай 77 мянган өрх байна. Эдгээрийн 45 мянга нь хот, 32 мянга нь орон нутгийнх юм. Түрээсийн байраа тодорхой хугацааны дараа өмчилж болох журмыг Засгийн газар энэ оны 04 дүгээр сарын 10-ны өдөр гаргасан. Энэ журмын дагуу нийслэл, тухайн орон нутгийн удирдлага орон сууцыг иргэдэд түрээслүүлэх юм байна.
Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.