2+2 ХӨТӨЛБӨРИЙГ БНСУ-ЫН СӨҮЛИЙН ИХ СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Эрдэнэт хотын хөгжил бодлого судалгааны хүрээлэнгийн тэргүүн Бат-Өлзийн Бат-Эрдэнэ, Баян-Өндөр сумын засаг дарга С.Ганцогт нар БНСУ-ын Сөүл хотноо амжилттай ажиллаад ирлээ. Албан ажлын хүрээнд боловсролын салбарт хөрөнгө оруулалт хийх, Олон улсад хүлээн зөвшөөрөгдөх боловсролыг Монголдоо эзэмшүүлэх  боломжыг эрэлхийлэх нь гол зорилго байсан юм. Тиймдээ ч Сөүл хотын их сургууль, түүний харъяа сургуулийн удирдлагуудтай уулзаж санал солилцлоо. Уулзалтын үед Сөүл хотын их сургуулийн захирал Сон Сун Таг Монгол Улсад Сөүл хотын Их сургуулийн салбарыг байгуулах зорилготой байгааг хэлж,  уг төсөлд хамтран ажиллах хүсэлт тавьсан юм. Түүнчлэн 2+2 хөтөлбөр буюу эх орондоо 2 жил, БНСУ-д 2 жил суралцан хос дипломтой төгсөх боломж бий гэдгийг онцолсон юм. Гагцхүү Монголын залууст өгч байгаа энэ боломжыг бодит болгон хэрэгжүүлэх нь Эрдэнэт хотын бодлого судалгааны хүрээлэнгийн дараагийн ажил болж байна.

Түүнчлэн Бат-Өлзийн Бат-Эрдэнийн санаачилгаар хэрэгжиж буй “Гэрэлтэй Эрдэнэт” төслийг дэмжиж Сөүл хотын Их сургуульд 100 хувийн тэтгэлэгт (төгсөх хүртэл төлбөр, дотуур байр, төгсөх хүртэл сар бүр сарын 1,000,000 вон тэтгэлэг) 1 хүн, бакалаврт 3 хүнийг (Солонгос хэлний шаардлага хангасан) суралцуулахаа  амлалаа. Хэрвээ Солонгос хэлний шаардлага хангахгүй тохиолдолд сургуулийн дэргэдэх хэлний төвд 100 хувь тэтгэлэгтэй суралцах боломжийг ч  бүрдүүлж өгөх юм байна.Дашрамд дуулгахад БНСУ-ын Сөүл хотын их Сургуулийн харъяа сургууль Монгол улсад байгуулах төсөл хэрэгжиж эхэлбэл уг ажлын санхүүжилтыг Сөүл хотын захиргаанаас шийдвэрлэж өгөх юм байна. Дэлхийд үнэлэгдэх боловсролыг Монголдоо эзэмших цаг айсуй.

 

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.