Зэсийн үнэ 6303-6388 ам доллар тонн байна

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Зэсийн уул уурхайн үйлдвэрлэл буурч зэсийн зах зээл хомсдолд шилжих учир 2019 оны 3-4-р улиралд зэсийн үнэ өсөх магадлалтай гэж зарим судалгааны байгууллага үзэж байна.

Зэсийн үнийн бууралтын гол шалтгаан нь АНУ болон Хятадын худалдааны маргаантай холбоотой юм. Энэ сарын сүүлээр Японы нийслэл Токио хотноо “Их 20”-ийн дээд хэмжээний уулзалт болно. Энэ үеэр хоёр улсын төрийн тэргүүнүүд дээрх асуудлаар хэлэлцэх төлөвтэй байгаа. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Хятадын дарга Ши Жиньпинийг Их 20-ын уулзалтын үеэр өөртэй нь зөвшилцөлд хүрэхгүй бол дахин $300 тэрбумын дүнтэй бараанд нь импортын татвар оногдуулахад бэлэн байна гэж хэлсэн талаар эрх сурвалжууд мэдээллээ. АНУ болон Хятадын худалдааны маргааны асуудал ойрын хугацаанд шийдэгдэх магадлал багатай байна

Иймээс энэ 6-р сард зэсийн үнэ үргэлжлэн буурч 2-р улирлын зэсийн дундаж үнэ судалгааны байгууллагуудын прогнозын дунджаас буюу 6251 ам доллар тонноос доош буурах эрсдэлтэй юм.

Харин зэсийн уул уурхайн үйлдвэрлэл буурч зэсийн зах зээл хомсдолд шилжих учир 2019 оны 3-4-р улиралд зэсийн үнэ өсөх магадлалтай гэж зарим судалгааны байгууллага үзэж байна. Судалгааны байгууллагуудын 2019 оны 3-4-р улирлын үнийн прогнозын дундаж 6303-6388 ам доллар тонн байна.

А.Бямбамаа

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.