ФРАКЦГҮЙ БОЛСОН ГЭГДДЭГ АРДЧИЛСАН НАМД О.БААСАНХҮҮ ЯАЖ ТОГЛОХ ВЭ

0
Like
Like Love Haha Wow Sad Angry

Орхон аймгаас өнгөрөгч 2016 онд МАХН-аас УИХ-д гарч гишүүн болсон Эрдэнэтийн тойргоо хамгийн их эргэдэг хүнээр тодроод байгаа О.Баасанхүү Ардчилсан намд нэгдэж ойрын энэ өдрүүдэд Эрдэнэтчүүддээ сюрприз бариад байна.Түүнийг өнөөдөр хүлээн авч байгаагаа Ардчилсан намаас мэдэгджээ.Тэгвэл 2017 онд Ардчилсан нам ФРАКЦГҮЙ боллоо ,фракцын шантаажгүй нам боллоо хэмээн  хэрвээ байна гэж үзвэл Ардчилсан нам гэдэг л фракц бий боллоо гэж зарлан намын дарга болж гарч ирсэн С.Эрдэнийн энэ тунхаг саяхан болсон намын дэд дарга нарыг томилсон томилгооноос худлаа гэдэг нь харагдсан.Тэрбээр намынхаа 6 дэд даргыг сонгосон нь АН-ын хуучин фракцын дарга нар өнгөөрөө гарч ирсэнээр “ФРАКЦГҮЙ АH” гэдэг нь худлаа байсныг харуулж байна. Ардчилсан намын дэд дарга нараар Х.Тэмүүжин, Б.Дэлгэрмаа, Г.Батхүү агсан, З.Нарантуяа,Б.Пүрэвдорж,Р.Амаржаргал нар сонгогдсон.Эдгээр  дэд дарга нар  АН-ын доторх бүх фракцын төлөөлөл юм.Тэгвэл УИХ-гишүүн О.Баасанхүү энэ олон фракц дунд яаж тоглох нь өнөөдрийн хувьд тодорхойгүй байна.Түүний энэ улстөрийг  харахад:  Орхон аймгийн тойргоо алдахгүй гэсэн 2020 оны нүүдэл гэдэг тодорхой байгаа ч Эрдэнэтээс  УИХ-д өрсөлдөхөөр горилж буй зарим нэгэн горилогч нарт үнэхээр халгаатай үйл явдал боллоо гэхэд хилсдэхгүй.

Эрдэнэтийн тойрог болох 46 ,47 ,48 -р тойрог дээр өрсөлдөх зарим МАН-ын  улстөрчид тойргоо услаад эргээд эхэлчихсэн энэ үед АН-ынхан түүхийгээрээ, ажин түжин байгаа нь нууц биш байна.

Эрдэнэтийн Ардчилсан намынханы хувьд 46-р тойрог УИХ-гишүүн О.Содбилэг гарсан, эл тойргийг “Улаан тойрог” гэж үздэг. Энэ тойрог дээр одоогоор горилогч нэгээхэн хүн байхгүй байгаа ч төвөөс нэг гишүүн нь ирж магад. Харин УИХ-гишүүн О.Баасанхүүгийн сонгогдсон 47-тойрогт горилж магад хэмээн яригдаж байсан АН-ын горилогч нарыг таамаглахад: ҮБХ-ны гишүүн С.Сувдаа, Ц.Батхуяг, Ц.Ойдов, Д.Чулуунбат нар горилж байж мэднэ.

Харин 48-р тойрог дээр  “Зэс” Д.Алтанхуяг, Р.Улаанхүү, Д.Өсөхбаяр нар горилж буй гэх мэдээлэл ч бий.Тэгвэл Эрдэнэтийн Ардчилсан намынхан эрхэм гишүүн О.Баасанхүүд ил утгаараа 47-р тойргоо алдаж байж ч мэдэхээр байна.

Чинхүү Ардчилалын цэнхэр байшингийн хувьсгалчид одооноос амь орж эхлэхгүй бол хэзээд АН-ынханд халгаатай байсан 46-р улаан тойрог дээр Улаанбаатараас төв намаас нь горилогч ирж өрсөлдөн, 47-р тойрог дээр “Дуугай бай би О.Баасанхүү байна” гээд эрхэм гишүүн хэвээрээ өрсөлдөх нь нэгэнт тодорхой боллоо. Алдарт улс орны амьдрал, хөгжил дэвшил шийдэх их сонгуулийн сунгаа болоход яг нэг жилийн зай байна.

Эрдэнэтийн Ардчилалд О.Баасанхүү гишүүн хэрхэн тоглохыг энэ хугацаанд харах л  үлдээд байна.

Н.Товуу

Анхааруулга: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.etzone.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-н журмын дагуу зүй зохисгүй зарим үг хэллэгийг хязгаарласан тул та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэж үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл үлдээх

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.